
Комисс томилох тухай
2015.09.30
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Япон улсын элчин сайдын яамны Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолборын 1 дүгээр дунд сургуулийн их засварын ажлыг “Койот трейд” ХХКомпани гүйцэтгэснийг хүлээлцэх комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр томилсугай.
Комиссын дарга: Ө.Түмэн-Эрдэнэ -Засаг даргын Тамгын газрын
Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах
мэргэжилтэн
Гишүүд: Г.Одбилэг -Засаг даргын Тамгын газрын
Нийгмийн хөгжлийн хэлтсийн
мэргэжилтэн
Х.Орхонтуул -Захиалагчийн албаны ерөнхий
инженер
П.Цэрэннадмид -Ирээдүй цогцолборын 1 дүгээр дунд
сургуулийн захирал
Ж.Мэндбаяр -“Койот трейд” ХХКомпанийн захирал
2.Хийгдсэн ажлыг хууль тогтоомжийн дагуу хүлээн авч танилцуулахыг комисс /Ө.Түмэн-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
