
Хүүхдийн найрал дууны шилдэг
хамтлаг шалгаруулах уралдаан зохион
байгуулах тухай
2015.09.29 А/394
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болон зохион байгуулагддаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдааныг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн хэмжээнд зохион байгуулсугай.
2. Уралдаанд шаардагдах төсвийг нэгдүгээр хавсралтаар, удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
3. Найрал дууны наадам зохион байгуулахад шаардагдах зардал 1.622.000 /нэг сая зургаан зуун хорин хоёр мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын дарга /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.
4. Хүүхдийн найрал дууны уралдаанд ерөнхий боловсролын сургуулиудын бэлтгэлийг хангуулж уралдааныг өндөр түвшинд зохион байгуулахыг Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн /Ө.Түмэн-Эрдэнэ/-д үүрэг болгосугай
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015 оны____р сарын____-ний өдрийн
__р захирамжийн хоёрдугаар хавсралт
ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ
ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Зорилго:
Ерөнхий боловсролын сургуулиудын дуу хөгжмийн хичээлийн сургалтын чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгож, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдааныг зарлаж байна
Хамрах хүрээ: Төрийн болон, төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд
Зохион байгуулалт: 1-р шатны шалгаруулалтыг 10 дугаар сарын 09-нд зохион байгуулна. Эхний 3 байр 2015 оны 10 дугаар сарын 16-нд Нийслэлийн уралдаанд оролцох ба амжилттай оролцсон сургуулийг Нийслэлийн өдрийн хүндэтгэлийн тоглолтонд оролцуулна. Хүндэтгэлийн тоглолт “Соёлын төв өргөө”-нд 2015 оны 10 дугаар сарын 29-нд болно.
Уралдаанд тавигдах шаардлага
Уралдаант наадамд нийт 3 дуугаар оролцоно. Үүнд:
а/Заавал дуулах дуу
б/Өөрийн урын санд шинээр орсон дан найрал дуу
в/ хөгжимтэй найрал дууны бүтээл
Заавал дуулах дууг Уралдааны Зохион байгуулагчид сонгон, сургалт явуулна. Өөрийн сонголтоор дуулах дан найрал дууг хөгжмийн багш найруулга хийж оролцоно.
Дуулагдах дуунууд чанарын өндөр ур чадвар шаардсан байна.
Уралдааныг мэргэжилийн багш нар, уран бүтээлчид дүгнэнэ.
Уралдаан зохион байгуулах газар
Уралдааныг сургуулиудын байршлыг харгалзан бүсүүдээр хуваан зохион байгуулах ба тухайн үед тусгай цагуудаар сургууль тус бүрийг оролцуулна.
2015.10.09 –ны 10.00 цагт “Ирээдүй 1-р бага” сургуулийн урлаг зааланд Ирээдүй цогцолбор сургуулийн Найрал дууны хамтлаг
2015.10.09-ны 11.00 цагт ”Баянхошуу бүс” ,67,76,104,105,123,74 сургуулиуд 76 дугаар сургуулийн урлаг зааланд
2015.10.09-ны 14.00 цагт “Толгойт бүс” 9,12,62,42,65,106,107,123,122 сургуулиуд 107 дугаар сургуулийн урлаг зааланд анхан шатны шалгаруултууд явагдана.
Найрал дууны шалгаруулалт болох Ирээдүй-83, 107 76 сургуулиудын захирал болон дуу хөгжмийн багш нар тухайн өдрийн цагт сурагчдын хувцас солих анги болон бусад бэлтгэлийн сайтар ханган урлаг заалаа чөлөөлж оролцуулахыг анаарна уу.
Шагнал урамшуулал
Уралдаанд оролцох хамтлаг багшийг:
1. Дууны сонголт
2. Найруулга
3. Найрал дуучдын болон хормейстр багшийн ур чадвар
4. Тайзны соёл, хувцаслалт
5. Эрэгтэй эмэгтэй хүүхдийн тооны харьцааг шийдвэрлэсэн байдал
/оролцох хамтлаг 60-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй байх/
6. Бэлтгэл зохион байгуулалт зэрэг шалгуураар дүгнэж дараах байр эзлүүлэн шагнаж урамшуулна.
Тэргүүн байр Өргөмжлөл мөнгөн шагнал
Дэд Өргөмжлөл мөнгөн шагнал
Гуравдугаар байр Өргөмжлөл мөнгөн шагнал
Шагналт байр Өргөмжлөл мөнгөн шагнал
Шилдэг удирдаач багш Өргөмжлөл мөнгөн шагнал
Шилдэг аронжировщик багш Өргөмжлөл мөнгөн шагнал
Зохион байгуулагч:
Сонгинрхайрхан Дүүргийн Засаг даргын тамгын газар
Дүүргийн боловсролын хэлтэсНийгмийн хөгжлийн хэлтэс
Холбоо барих утас: 70173281, 99058465, 99250010
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015 оны____р сарын____-ний өдрийн
__р захирамжийн нэгдүгээр хавсралт
ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ ТӨСӨВ
2015.09.17
|
|
Зардлын нэр |
Тоо ширхэг |
Нийт дүн |
|
1 |
Нийслэлийн өдрийн нэгдсэн тоглолтонд оролцох дүүргээс шалгарч 3 байранд орсон сургуулийн найрал дууны шилдэг хамтлагийн унааны зардал /хүүхдийн тоо 240 / |
2 автобус 2*180.000 |
360000 |
|
2 |
Дүүргийн шилдэг найрал дууны багш нарын шагнал |
2*80000 |
160000 |
|
3
|
Шүүгчийн урамшуулал |
4*60.000 |
240000 |
|
4 |
Шилдэг хамтлаг, шилдэг сургуулийн шагнал урамшуулал |
1-р байр -150.000 2-р байр -130.000 3-р байр -100.000 Тусгай байр 1*47500 |
377500
|
|
5
|
Засаг даргын өргөмжлөл |
10*25000 |
220.000 |
|
6
|
Анонс хэвлүүлэх |
15мкв 5500 |
82.500 |
|
7 |
Заавал дуулах дууны Фонаграмм бичүүлэх |
14 сургуульд тараах 13000*14 |
182.000 |
|
|
Нийт |
|
1.622.000
|
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
