Дэмжлэг үзүүлэх тухай
2016 оны 06 сарын 24 өдөр Дугаар А / 272
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг,нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Их Хурал, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөр нийгмийн дэг журмыг хангах, гэмт хэрэг зөрчил, болзошгүй эмх замбараагүй байдлаас урьдчилан сэргийлэх ажлыг явуулах дүүрэг дэх цагдаагийн хэлтэс тасгуудад шатахууны дэмжлэг үзүүлсүгэй.
2. Дэмжлэг үзүүлэхэд шаардагдах 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийн зардлын хавсралтаар баталж, Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ш.Бат-Өлзий/-т зөвшөөрсүгэй.
3. Төсвийн гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т үүрэг болгосугай
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2016 оны .......сарын.......өдрийн
.......-р захирамжийн хавсралт
Дэмжлэг үзүүлэхэд шаардагдах зардал
|
д/д |
Зардлын утга |
Хэмжих нэгж /литр/ |
Төгрөгөөр |
|
1 |
Цагдаагийн нэгдүгээр хэлтэс /АИ-92 шатахуун/ |
190 |
300.000 |
|
2 |
Цагдаагийн хоёрдугаар хэлтэс /АИ-92 шатахуун/ |
190 |
300.000 |
|
3 |
Цагдаагийн гуравдугаар хэлтэс /АИ-92 шатахуун/ |
190 |
300.000 |
|
4 |
Замын цагдаагийн тасаг /АИ-92 шатахуун/ |
190 |
300.000 |
|
Нийт |
1.200.000 |
||
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
