Дээлтэй монгол -2016 наадам зохион байгуулах тухай
2016 оны 07 сарын 07 өдөр Дугаар А / 285
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 1.5 а заалт, Сангийн сайдын 2015 оны 239 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Монголын ард түмний өв уламжлал,ёс заншил, үндэсний хувцасны гайхамшиг, түүний арвин их түүх соёлыг гадаад, дотоодын жуулчдад сурталчлан таниулах зорилготой “Дээлтэй Монгол” наадмыг өндөр түвшинд зохион байгуулсугай.
2. “Дээлтэй Монгол” наадмыг зохион байгуулахад шаардагдах төсвийг хавсралтаар тус баталсугай.
3. Үйл ажиллагаанд зарцуулагдах 4.500.000 / дөрвөн сая таваг зуун мянган/ төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг /Тамгын газрын дарга /Ш.Батөлзий/ -т зөвшөөрсүгэй.
4. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Б.Оюунбилэг/-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2016 оны____р сарын____-ний өдрийн
____р захирамжийн хавсралт
ДЭЭЛТЭЙ МОНГОЛ -2016 НААДМЫН ТӨСӨВ
|
№ |
Шаардагдах төсөв
|
Тоо ширхэг |
Үнэ /төгрөгөөр/ |
Дүн |
|
|
1.
|
“Дээлтэй монгол” арга хэмжээнд оролцогчдод хороод, байгууллага барьж жагсах дарцаг хэвлүүлэх, 1000 ширхэг шаар авах
|
32- хороо
|
1000 |
1000000 |
|
|
2 |
Тэмээ -10 ш |
10 |
100000 |
1000000
|
|
|
Морь-10
|
5 |
50000 |
250000 |
||
|
Хувцас түрээслэх зардал Ноёд, хатад, баатар, мандхай хатан, хүүхдийн хувцас |
60 |
30000 |
1800000 |
||
|
Урлагийн тоглолт 60 биелгээ, бүжгийн хүүхдүүд 30, дууны хүүхдүүд 10 |
7 –р сарын 10,11,12 |
5000 |
450000 |
||
|
|
|
|
|
4.500.000 |
|
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
