“Ногоон гэрэл-Цагаан шугам-2015” тэмцээн зохион байгуулах тухай

2

 

2015.09.28                  А/392

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

            1. Тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хүүхдэд замын хөдөлгөөнд оролцох зөв мэдлэг, дадлага эзэмшүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам-2015” тэмцээнийг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсугай.

 

            2. Тэмцээнд шаардагдах төсвийг нэгдүгээр, тэмцээний удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

3. Тэмцээнд шаардагдах2.334.000 /хоёр сая гурван зуун гучин дөрвөн мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын дарга С.Мөнхчулуунд  зөвшөөрсүгэй. 

 

4. “Ногоон гэрэл-Цагаан шугам-2015” тэмцээнд сургуулийн хүүхдүүдийг хамруулан идэвхтэй оролцуулахыг нийт сургуулиудын захирал /эрхлэгч/ нарт, тэмцээнийг зохион байгуулж ажиллахыг Замын цагдаагийн тасаг /С.Жавхлантбаатар/, Боловсролын  хэлтэс /М.Баяраа/ нарт үүрэг болгосугай.

 

5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцон тайлан гаргаж танилцуулж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн /Ө.Түмэн-Эрдэнэ/-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны____р сарын____-ний өдрийн

__р захирамжийн нэгдүгээр хавсралт

 

“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ-2015”  ТЭМЦээний төсөв

 

 

 

Зардлын утга

Тоо

Нэг бүрийн үнэ /төгрөгөөр/

Нийтүнэ /төгрөгөөр/

1

Нэгдүгээр байрны шагнал

Цом

1

60000

60000

2

Өргөмжлөл

1

20000

20000

3

Алтан медаль

12

4000

48000

4

Урамшуулал

1

60000

60000

5

Хоёрдугаар байрны шагнал

Өргөмжлөл

1

20000

20000

6

Мөнгөн медаль

12

4000

48000

7

Урамшуулал

1

40000

40000

8

Гуравдугаар байрны шагнал

Өргөмжлөл

1

20000

20000

9

Хүрэл медаль

12

4000

48000

10

Урамшуулал

1

30000

30000

11

Шүүгч

3

20000

60000

12

Анонс

20м2

4000

80000

13

Хүүхдийн бэлэг

360

5000

1800000

14

Үйлчилгээний  бусад зардал

 

 

 

 

Нийт дүн

 

 

2.334.000

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.