Зардал нөхөн олгох тухай

1

Зардал нөхөн олгох тухай

2016  оны 07 сарын 07 өдөр                                 Дугаар А / 286

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалт, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. 2015-2016 онд шилжих өвөл, хаврын саруудад цас ихээр орж нөцхөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан дүүргийн мал бүхий иргэдэд өвс тэжээлийн тусламж үзүүлэхэд зарцуулагдсан хөрөнгийг нөхөн олгосугай. 

2. Тусламжид зарцуулагдсан 7.480.000 /долоон сая дөрвөн зуун наян мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ш.Бат-Өлзий/-т зөвшөөрсүгэй.

3. Захирамжаар зарцуулагдсан төсвийн гүйцэтгэлийг нэгтгэн гаргахыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба /У.Буянболор/-нд, төсвийн зарцуулалтыг хянаж ажиллахыгСанхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т тус тус үүрэг болгосугай.

 ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.