
2015.09. 24 А/391
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэл хот байгуулагдсаны 376 жилийн ой, Олон Улсын ахмадын өдрийг угтажхот, дүүргээ хөгжүүлэх ахмад настны хөдөлмөрлөх, баялаг бүтээгчдийг дэмжих бүтээлч ажлыг зохион байгуулсугай.
2.Уралдааныгшалгаруулах удирдамжийг нэгдүгээр хавсралтаар,үйл ажиллагаанд зарцуулагдах төсвийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
3.Бүтээлч ажлыг шалгаруулах зардалд шаардагдах 2.900.000 /хоёр сая есөн зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын дарга /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.
4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж үр дүнг тооцон ажиллахыг Дүүргийн ахмадын хороо /Б.Батмөнх/-нд үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015 оны____р сарын____-ний өдрийн
____р захирамжийн нэгдүгээр хавсралт
Ахмадын зөвлөлүүдийн дунд зарлах бүтээлч уралдааны удирдамж
Нэг: Уралдааны зорилго
Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 376 жилийн ой, Олон улсын ахмадын өдрийг угтаж хот, дүүргээ хөгжүүлэх ахмад настны хөдөлмөрлөх, баялаг бүтээгчдийг дэмжихэд оршино.
Хоёр: Уралдааны болзол
- Хороодын ахмадын зөвлөлийн дарга нарын санаачлага, удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэр, уриалга, Ахмад настнаар уламжлан, баялаг бүтээгчид, хувь хүн, өрх бүр, үйлдвэрлэгч, бүтээгч, ахмад настныг дэмжиж ажиллах
- Ахмад настан айл өрх бүр хашаа, орон сууцандаа төрөл бүрийн жимсний болон олон төрлийн бут сөөг, цэцэг, мод ургуулан зүлэгжүүлэх, хүнсний ногоо тариалах, сүү цагаан идээ бусад гар урлал, өрхийн үйлдвэрлэл, уламжлалт бүтээгдэхүүнийг залуу хойч үедээ өвлүүлэх, залгамжлуулах
- Ахмад настныг шалгаруулахын тулд 4 бүсээр үзэсгэлэн худалдаа гаргах
- Баянхошуу бүс 2015916
Төвийн бүс 2015917
Толгойт бүс 2015919
Өнөр бүс 2015921
21-р хороо Жаргалант тосгонд 2015922-нд тус бүүр шалгаруулалт хийх
Гурав. Шалгаруулалт:
-Нийслэл, Дүүргийн тэргүүний ахмадын өрхийг 3-аас дээш жил үйлдвэрлэл эрхэлсэн байдал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангаж нийтийн хүртээл болсон байх.
- Хороодын ахмадын зөвлөлүүдийг 1,2,3-р байр эзлүүлэн сонгохдоо бүсчилсэн зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд ахмадуудаа оролцуулсан байдал, хороо тус бүрээр, Хороодын ахмадын зөвлөлүүдийн дарга нарын идэвхи санаачлага, Ахмадын зөвлөлийн дарга нарын ажлыг дүгнэх.
- Шалгарсан үйлдвэрлэгч Ахмад настан, өрхийг дүүргийн ногоон өдөр, олон улсын ахмадын өдрийг угтсан өдөрлөгт оролцуулж шалгаруулна.
- Нийслэлд Тэргүүний Ахмадын өрх айлд 1, Дүүргийн тэргүүний ахмадын өрхөд 10, Хороодын ахмадын зөвлөлийг 1,2,3-р байраар, Тусгай шагналд бүс тус бүрээс 3 ахмад, бүгд 12 ахмадыг тус тус шалгаруулна.
Дөрөв. Шагнал урамшуулал:
- Ойг угтсан уралдаант ажилд амжилт гаргасан Дүүргийн тэргүүний ахмадын өрх тус бүрийг Өргөмжлөл 100 000 төгрөг
- Хороодын ахмадын зөвлөлийг 1-р байр Өргөмжлөл 350 000 төгрөг
2-р байр Өргөмжлөл 300 000 төгрөг
3-р байр Өргөмжлөл 250 000 төгрөг
Тусгай шагнал Өргөмжлөл 200 000 төгрөг
-Бүс тус бүрээс шалгарсан 12 ахмадыг тус бүр Өргөмжлөл 50 000 төгрөг
-Үлгэр жишээ үзэсгэлэн худалдаанд оролцсон ахмадуудын туршлагыг Монголын ахмадын холбоо, Нийслэл, Дүүргийн хэвлэл мэдээлэлд сурталчлах.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
