
2015.09.18 А/383
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурдлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дүүргийн эрүүл мэндийн үзүүлэлт эхний 7 сарын байдлаар 0-5 насны хүүхдийн эндэгдэл, амьгүй төрөлт, гэрийн төрөлт, хяналтгүй төрөлт урьд оны мөн үеийнхээс болон Нийслэлийн дунджаас ихэссэн үзүүлэлттэй байгаад дүгнэлт хийх, шалтгаан нөхцлийг тодорхойлох уулзалт, хэлэлцүүлгийг 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулсугай.
2. Хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, зарцуулах төсвийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
3. Үйл ажиллагаанд зарцуулах 148.000 /нэг зуун дөчин найман мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.
4. Хэлэлцүүлгийг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулж, үр дүнг тооцон, төлөвлөгөө, уриалга гарган ажиллахыг ажлын хэсэг /Н.Ганаа/-т, төлөвлөгөө, уриалгыг хэрэгжүүлэн ажиллахыг Эрүүл мэндийн төв /Ш.Хажидмаа/, Хүүхдийн нэгдсэн эмнэлэг /Б.Галсанцэдэн/, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015 оны____р сарын____-ний өдрийн
____р захирамжийн нэгдүгээр хавсралт
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Ажлын хэсгийн дарга: Н.Ганаа
Нийгмийн бодлогын асуудал хариуцсан
орлогч дарга
Гишүүд: С.Мөнхчулуун
Засаг даргын Тамгын газрын дарга
А.Пүрэвсүрэн
Захиргаа хуулийн хэлтсийн дарга
Ө.Түмэн-Эрдэнэ
Нийгмийн хөгжлийн хэлтсийн хүүхэд
залуучуудын асуудал хариуцсан ахлах
мэргэжилтэн
Б.Галсанцэдэн
Нэгдсэн эмнэлгийн дарга
А.Төгссайн
Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл
Мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан
орлогч дарга
А.Өнөрсайхан
Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн
холбооны гүйцэтгэх захирал
Ж.Энхжаргал
Дүүргийн Өрхийн эрүүл мэндийн
төвүүдийн холбооны салбар зөвлөлийн
дарга
Нарийн бичгийн дарга Т.Баярмаа
Нийгмийн хөгжлийн хэлтсийн Эрүүл мэнд,
биеийн тамир хариуцсан мэргэжилт
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015 оны____р сарын____-ний өдрийн
____р захирамжийн хоёрдугаар хавсралт
ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗАРЦУУЛАХ ТӨСӨВ
|
д/д |
Зардлын төрөл |
Хэмжих нэгж |
Нэг бүрийн үнэ |
Тоо ширхэг |
Нийт үнэ |
|
1 |
Бичиг хэргийн зардал /Урилга/ |
төгрөг |
1000 |
30 |
30.000 |
|
2 |
Заалны түрээс |
төгрөг |
70.000 |
1 |
70.000 |
|
3 |
Анонс хийлгэх |
М2 |
4000 |
3х4 |
48.000 |
|
4 |
Нийт дүн |
|
|
|
148.000 |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
