Ажлын хэсэг байгуулах тухай
2016 оны 08 сарын 15 өдөр Дугаар А / 308
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Тус дүүргийн 31 дүгээр хороонд байрлах “Шинэ зуун” гэр хорооллын ахуйн үйлчилгээний төвийг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжийг судлах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
Ажлын хэсгийн дарга : Засаг даргын орлогч
Гишүүд: Захиргаа, хуулийн хэлтсийн дарга
Боловсролын хэлтсийн дарга
Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга
Санхүү, төрийн сангийн хэлтсийн хөрөнгө оруулалт орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн
31 дүгээр хорооны Засаг дарга /зөвшилцсөнөөр/
Нарийн бичгийн дарга: Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсрол хариуцсан мэргэжилтэн
2. Тус ахуйн үйлчилгээний төвийг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжийг бүрэн судлан Засаг даргад танилцуулж ажиллахыг ажлын хэсэгт үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГАЖ.САНДАГСҮРЭН
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
