Ажлын хэсэг томилох тухай
2016 оны 08 сарын 26 өдөр Дугаар А / 324
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Тус дүүргийн 3 дугаар хороонд байрлах өрхийн эмнэлгийн хуучин барилга болон дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж болох барилга байгууламжуудыг судлах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
Ажлын хэсгийн дарга: Нийгмийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч
Гишүүд: Захиргаа, хуулийн хэлтсийн дарга
Боловсролын хэлтсийн дарга
Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга
Аж ахуйн тасгийн дарга
Хорооны Засаг дарга
Нарийн бичгийн дарга: Нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн
2. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж болох барилга байгууламжуудыг бүрэн судлан танилцуулж ажиллахыг ажлын хэсэгт үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.САНДАГСҮРЭН
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
