“Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийг хангах тухай

1

2015.09.18     а/391

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/694 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. “Нийслэл хотын албан татварын тухай”хуулийг татвар төлөгчдөд сурталчлах, албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл хүлээн авах журам, татвар ногдуулах, төлөх, тайлагнах аргачлалын талаар ажлын хэсэгт томилогдсон татварын байцаагчдад болон дүүргийн нийт хороодын ажилтан, тооллогын ажлын хэсгийн нийт бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулахыг ажлын хэсэг /Р.Дагва/-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан ажиллахыг Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба /У.Буянболор/-нд тус тус даалгасугай.

 

  1.  Хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдон гарах 1.326.000 /нэг сая гурван зуун хорин зургаан мянган/ төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг дүүргийн Тамгын газрын дарга /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.

 

  1. Дүүргийн хэмжээнд “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулах, албан татварсуутгагчийг тоолох, бүртгэх, кассжуулах ажлыг хариуцах татварын байцаагчид болон ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнийг томилж, мэрэгжил арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг Дүүргийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч /Р.Дагва/-д үүрэг болгосугай.

 

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага,  зохион байгуулалтаар ханган, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах дээрх зардлыг дүүргийн  2015 оны төсвийн тодотголд тусган батлуулахыг  Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга /С.Болорцэцэг/-т даалгасугай. 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

                                                                     Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

 _____оны ____ сарын       -ны өдрийн

 _____ дугаар захирамжийн хавсралт

 

 

“НИЙСЛЭЛ ХОТЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ” ХУУЛИЙН

ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ АЖЛЫН ЗАРДЛЫН ТӨСӨВ

 

/төгрөгөөр/

 

 

д/д

Зардлын нэр төрөл

Зардлын төсөв

хянасан

1

Шуудан холбооны зардал

384,000

384,000

2

Унааны зардал

750,000

750,000

3

Бичиг хэргийн зардал

192,000

192,000

 

Нийт төсөв

1,326,000

1,326,000

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.