“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг зохион байгуулах тухай

7

2015.09.17           А/380

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, дүүргийн Засаг даргын 2015 оны Эдийн засаг нийгмийн зорилтын 1.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2015 оны эдийн засаг нийгмийн зорилт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэлтийг нэмэгдүүлэх, тариалан эрхлэгч ногоочдын үйлдвэрлэсэн төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, борлуулалтын сүлжээг зохион байгуулж хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт намрын ногоон өдрүүдийг зохион байгуулсугай.
  1. Дээрх арга хэмжээг зохион байгуулах байршлыг хавсралтаар баталсугай.
  1. Тогтоосон байршлын ойр орчим гар дээрээс ил задгай худалдаа наймаа эрхлэгч иргэн, машинт худалдаачдыг таслан зогсоохыг дүүрэг дэх цагдаагийн 1, 2, 3дугаар хэлтэс /Ш.Цогбаатар, Т.Оюунбаатар, Г.Эрхэмбаяр/-т тус тус үүрэг болгосугай.
  2. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, биелэлтийг танилцуулж ажиллахыг дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэс /Г.Ууганбаяр/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                              М.ЧИНБОЛД

 

                                                       Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

                                                               _____оны_____сарын_____өдрийн

                                                            ____дугаар захирамжийн хавсралт

 

 

БОРЛУУЛАЛТЫН ЦЭГИЙН СУДАЛГАА

 

Д/д

Төрөл

Хороо

Байршил

1

40 тонны контейнар

2 дугаар хороо

Их-нарангийн эцэс

2

40 тонны контейнар

4 дүгээр хороо

“Арвайн үндэс” ХХК-ын эсрэг талд

3

40 тонны контейнар

7 дугаар хороо

Баян-хошууны тойрог

4

40 тонны контейнар

19 дүгээр хороо

“Миний зах”-ын хажуу талд

5

Асар

16 дугаар хороо

30, 31-р байрны урд талын талбайд

6

Хороо тус бүрт цэг гаргах

1-32 дугаар хороо

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.