
2015.09.17 А/379
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэг, Засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоол, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 66 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/686 дугаар захирамж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны А/55 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа 16 иргэнийг цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх шатны сургалтанд хамруулсугай.
2. Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх сургалтыг 2015 оны 09 дүгээр сарын 21-нээс 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн сургалтын төвийг түшиглэн зохион байгуулсугай.
3. Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын сургалтанд шаардагдах зардлыг хавсралтаар баталсугай.
4. Сургалтанд шаардагдах зардал 2.697.300 /хоёр сая зургаан зуун ерэн долоон мянга гурван зуун/ төгрөгийг нэмэлт санхүүжилтийн зардлаас гаргахыг Тамгын газрын дарга С.Мөнхчулуунд зөвшөөрсүгэй.
5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулахыг Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
_____оны ____ сарын -ны өдрийн
_____ дугаар захирамжийн хавсралт
ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАН ХААГЧДЫН ГҮНЗГИЙРҮҮЛЭХ ШАТНЫ СУРГАЛТАНД
ШААРДАГДАХ ЗАРДАЛ, ТӨГРӨГӨӨР
|
д/д |
Зардлын төрөл |
Хэмжих нэгж |
Тоо хэмжээ |
Нэг бүрийн үнэ |
Бүгд |
Тайлбар |
|
1 |
Унааны зардал |
Хүн/өдөр |
16*2000 |
32000*10 |
320.000 |
Орбитод ирэх, очих 10 хоног |
|
2 |
Хоолны зардал |
Хүн/өдөр |
16*10000 |
160000*10 |
1.600.000 |
|
|
3 |
Багшийн урамшуулал |
|
6*40000 |
240000 |
240.000 |
|
|
4 |
Бичиг хэргийн зардал - Дэвтэр, бал - Батламж |
Ширхэг Ширхэг
|
16*1500 48*2000
|
24.000 96.000
|
24.000 96000 |
|
|
5 |
Нэгдсэн дадлагад оролцох автомашины шатахууны зардал |
Литр |
190л |
1670 |
317.300 |
|
|
|
Анги байгууллагад дурсгалын зүйл гардуулах |
ширхэг |
1 |
100.000 |
100.000 |
|
|
|
Бүгд |
|
|
|
2.697.300 |
|
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
