Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

4

Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай 

2016  оны 03 сарын 11 өдөр                                 Дугаар А /87

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10/3 дугаар тогтоол, 2016 оны дүүргийн Засаг даргын А/08 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.      Дүүргийн Засаг даргын 2016 оны А/52 дугаар захирамжаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Дүүргийн нутгийн захиргааны ордны зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлыг зохион байгуулах Үнэлгээний хорооны дарга Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Ууганбаяр гэснийг Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Т.Сүхбаатар болгон өөрчилсүгэй.

 

 

ЗАСАГ ДАРГА                                       М.ЧИНБОЛД 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.