
2015.09.08 А/370
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “а” заалт, 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хууль зүйн яам, хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд тодорхой үйлчилгээ үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг авах нэгдсэн арга хэмжээг 2015оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Соёмбо кино театрын өмнөх талбай дээр зохион байгуулсугай.
2. Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээний зардлыг хавсралтаар баталсугай.
3. Дээрх арга хэмжээний зардалд шаардагдах 1.178.750 /нэг саянэг зуун далан найман мянгадолоон зуунтавин/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Тамгын газар /С.Мөнхчулуунд/-д зөвшөөрсүгэй.
4. Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж хороодын иргэдийг хамруулж ажиллахыг Захиргаа хуулийн хэлтэс /А.Пүрэвсүрэн/, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
____ оны _ -р сарын____өдрийн ___-р
захирамжийн хавсралт
ШААРДАГДАХ ЗАРДЛЫН ТӨСӨВ
|
№
|
Зардлын утга |
Тоо хэмжээ |
Нэг бүрийн үнэ |
Бүгд /төгрөг/ |
|
1
|
Анонс /3.5м х5м / |
17.5м2 |
4500 |
78750 |
|
2 |
Тайз, хөгжим, техник хэрэгслийн түрээсийн зардал |
- |
1000000 |
1000000
|
|
3 |
Соёмбо кино театрт түрээсийн зардал / эрчим хүч, талбай / |
- |
100000 |
100000 |
|
Нийт |
1178750 |
|||
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
