Цалингийн зэрэглэл нэмэгдүүлэх тухай
2016 оны 03 сарын 14 өдөр Дугаар А /91
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоол, 2014 оны 332 дугаар тогтоол, Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний 37 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Тус дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын албаны хавсралтанд заагдсан албан хаагчдын цалингийн зэрэглэлийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс нэмэгдүүлсүгэй.
2.Зэрэглэл нэмэгдсэн албан хаагчдын цалинг хууль, тогтоомжийн дагуу нэмэгдүүлэн олгохыг Дотоод аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /О.Гантулга/-д зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2016 оны .... -р сарын .... -ны өдрийн
...... дугаар захирамжийн хавсралт
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ДОТООД АУДИТЫН
АЛБАНЫ ЦАЛИНГИЙН ЗЭРЭГЛЭЛ НЭМЭГДЭЖ БУЙ АЛБАН ХААГЧИД
|
д/д |
Албан тушаал |
Зэрэглэл |
Ажиллагсдын тоо |
|
1 |
Ахлах аудитор /санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч / |
ТЗ-6 |
1 |
|
2 |
Аудитор /санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч / |
ТЗ-6 |
3 |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
