Дэмжлэг үзүүүлэх тухай
2016 оны 03 сарын 17 өдөр Дугаар А /92
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Тус дүүргийн Прокурорын байгууллагын байрны халуун хүйтэн усны болон дулааны шугаманд гарсан гэмтлийг засварлахад дэмжлэг үзүүлсүгэй.
2. Дэмжлэг үзүүлэхэд шаардагдах 5.000.000 /таван сая/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга /Ш.Бат-Өлзий/-д зөвшөөрсүгэй.
3. Төсвийн гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
