Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагааявуулж байгаа үйлдвэрийн тооллого явуулах тухай

8

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагааявуулж байгаа үйлдвэрийн тооллого явуулах тухай

 2016  оны 03 сарын 21 өдөр                                 Дугаар А /94

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Аж үйлдвэрийн сайдын 2016 оны 193 дугаар тушаал, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 61 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.  “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын “Аж үйлдвэрийн салбарын мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, нэгдсэн мэдээллийн санг бий болгох” зорилтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл эрхлэгчдийн тооллогыг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 04 дүгээр сарын 12-ны хооронд зохион байгуулсугай. 

2.  Үйлдвэрийн улсын тооллого явуулах, ажлыг зохион байгуулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, холбогдох зардлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай. 

3.  Тооллогын явцад зарцуулагдах шатахууны зардлыг 50.000 /тавин мянган/ төгрөгийг Засаг даргын Тамгын газрын тээвэр шатахууны зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга /Ш.Бат-өлзий/-д зөвшөөрсүгэй. 

4.  Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг дэд ажлын хэсэг  /Ш.Хажидмаа/-т даалгасугай. 

 

ЗАСАГ ДАРГА                    М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2016 оны ....... сарын ...... өдрийн ..........

....-р захирамжийн нэгдүгээр хавсралт

 

ҮЙЛДВЭРИЙН ТООЛЛОГО ЯВУУЛАХ ДЭД АЖЛЫН ХЭСЭГ  

Дэд ажлын хэсгийн ахлагч:                                  Ш.Хажидмаа

                                                                                    Засаг даргын орлогч

 

Гишүүд:                                                                     Т.Сүхбаатар

Татварын хэлтсийн дарга

 

Б.Алтангэрэл

Улсын бүртгэл, Статистикийн хэлтсийн Статистикийн тасгийн дарга

 

А.Саруулзаяа

Худалдаа, үйлчилгээний хэлтсийн жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн

 

С.Лхамсүрэн

Аж үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

 

Тухайн хорооны Засаг дарга

                                               

Нарийн бичгийн дарга:                                        Г.Ууганбаяр

Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2016 оны ....... сарын ...... өдрийн ..........

....-р захирамжийн хоёрдугаар хавсралт

  ҮЙЛДВЭРИЙН ТООЛЛОГО ЯВУУЛАХАД ШААРДАГДАХ ЗАРДЛЫН ЗАДАРГАА 

 

Д/д

Холбогдох зардал

Нэг бүрийн үнэ

Нийт үнэ

1

Шатахууны зардал

32 хорооны үйлдвэрээр орно.

1580

50.000






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.