Газар эзэмших, ашиглах гэрээ гэрчилгээний хугацаа сунгах тухай

4

Газар эзэмших, ашиглах гэрээ  гэрчилгээний хугацаа сунгах тухай

2016  оны 04 сарын 06 өдөр                                 Дугаар А /139

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.2 дэх хэсэг, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын 2008 оны 83 дугаар тушаалыг  үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Хавсралтанд заагдсан нэр бүхий 4 аж ахуйн нэгж, 13 иргэний газар эзэмших эрхийн хугацааг сунгасныг  хавсралтаарбаталсугай.           

2. Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2010 оны 354 дугаар захирамжийн Алтанхундага Цэрмаа, 2011 оны 85 дугаар захирамжийн Хишиг Арвин индустриал ХХК, 2011 оны 01 дүгээр захирамжийн Гадя ХХК, 2010 оны 17 дугаар захирамжийн Ширбазар Баасанжав, 2011 оны 87 дугаар захирамжийн Сүхбат Саранзаяа, 2011 оны 87 дугаар захирамжийн Жамбал Цэрэндаваа, 2011 оны 145 дугаар захирамжийн Төмөрбаатар Мөнхтөр, 2011 оны 87 дугаар захирамжийн Хүмүүн төв ТТБ, 2011 оны 182 дугаар захирамжийн Бямбасүрэн Иш-Од, 2011 оны 87 дугаар захирамжийн Дашдондог Оюунсүрэн, 2011 оны 87 дугаар захирамжийн Давхарбаяр Энхмаа, 2011 оны 87 дугаар захирамжийн Сангидорж Одончимэг, 2011 оны 87 дугаар захирамжийн Банди Байгалмаа, 2011 оны 87 дугаар захирамжийн Зинамидар Батцэнгэл, 2011 оны 87 дугаар захирамжийн Гонгорсүрэн Дэлгэрмаа,2011 оны 127 дугаар захирамжийн Тэс Петролиум ХХК, 2011 оны 145 дугаар захирамжийн Дэжид Энхтуул нарт тус тус хамаарах заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай. 

3. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан дээрхи иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийнӨмч, газрын харилцааны  алба /Г.Баярсайхан/-нд даалгасугай.

 ЗАСАГ ДАРГА                     М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.