Боловсролын зөвлөл байгуулах тухай

1

Боловсролын зөвлөл байгуулах тухай 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.    Орон нутгийн түвшинд ахлах сургууль хөгжүүлэх бодлого, бүрэн дунд боловсролын буюу ахлах ангийн сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан чиглүүлж, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий орон тооны бус “Боловсролын зөвлөл”-ийг хавсралтаар байгуулсугай. 

2.    Бүрэн дунд боловсролын буюу ахлах ангийн сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх ажлыг орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан боловсруулан баталж, хэрэгжилтийг  удирдлага, зохион байгуулалтаар ханган, ажлын явц, үр дүнг улирал бүр танилцуулж байхыг Боловсролын зөвлөлийн дарга /Ш.Хажидмаа/, Нийгмийн хөгжлийн хэлтэс /Б.Оюунбилэг/, Боловсролын хэлтэс /М.Баяраа/ нарт тус тус үүрэг болгосугай. 

 

  ЗАСАГ ДАРГА                                         М.ЧИНБОЛД 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2016 оны ...........-р сарын .......... өдрийн

......-р захирамжийн хавсралт

 

 БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН 

Зөвлөлийн дарга:

Ш.Хажидмаа            Дүүргийн Засаг даргын орлогч   

Гишүүд :

С.Буян- Отгон          Боловсролын хэлтсийн ахлах болон насан

                                туршийн боловсрол хариуцсан мэргэжилтэн

Х.Мөнхцэцэг             Ирээдүй цогцолборын 2 дугаар ахлах сургуулийн гүйцэтгэх захирал

Д.Долгор                   Ирээдүй цогцолборын 1 дүгээр ахлах сургуулийн гүйцэтгэх захирал

С.Байгалмаа           12 дугаар сургуулийн  химийн багш

Ш.Уранчимэг           76 дугаар сургуулийн физикийн багш

Б.Энэбиш                 106 дугаар сургуулийн математикийн багш

Г.Нанжид                  Мандах дээд сургуулийн ерөнхий захирал /зөвшилцсөнөөр/

Нарийн бичгийн дарга: 

Б.Бадамханд           ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсрол хариуцсан мэргэжилтэн






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.