Газар эзэмших эрхийн гэрчилгээг dусдадшилжүүлэх, газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгах,газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ,өөрчлөх тухай
2016 оны 04 сарын 06 өдөр Дугаар А /144
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.2 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын 2008 оны 83 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хавсралтанд заагдсан нэр бүхий 34 иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдаас шилжүүлсэнийг нэгдүгээр, 1 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгасныг хоёрдугаар, 5 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ өөрчилж баталгаажуулсаныг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэ захирамжгарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2002 оны Б/74 дүгээр захирамжийн П.Батжаргал, 2003 оны 235 дугаар захирамжийн Б.Дөлгөөн, 2004 оны 163 дугаар захирамжийн Б.Жаргалсайхан, 2005 оны 299 дүгээр захирамжаар М.Базаррагчаа, Б.Баянжаргал, 2006 оны 380 дугаар захирамжийн П.Батсайхан, С.Баасан, Н.Мөнхдалай, А.Оджаргал 2007 оны 313 дугаар захирамжийн Д.Энххүрээ, Г.Ганхүрэл, 2009 оны 394 дүгээр захирамжийн Г.Батзориг, С.Дарамбазар, Ж.Түвшинжаргал, 2010 оны 394 дүгээр захирамжийн Б.Оюунгэрэл, 2011 оны 251 дүгээр захирамжийн Д.Батсайхан, 2011 оны 295 дугаар захирамжийн Г.Бадамсүрэн, 2012 оны 292 дүгээр захирамжийн Д.жанчив, 2013 оны 197 М.Мэндгэрэл, 2013 оны 267 дугаар захирамжийн С.Ягаан, Г.Хасбаатар, 2014 оны А/240 дугаар захирамжийн Ч.Ганбат, З.Дэлгэр 2014 оны А/402 дугаар захирамжийн Д.Цэвээнсүрэн, 2015 оны А/05 дугаар захирамжийн Б.Боормаа, 2015 оны А/08 дугаар захирамжийн Н.Баярмаа, Н.Баярмаа, 2015 оны А/354 дугаар захирамжийн Б.Цэнд-Аюуш, 2015 оны А/482 дугаар захирамжийн Э.Оюунбилэг нарт тус тус хамаарах заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.
3. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан дээрхи иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийнӨмч, газрын харилцааны алба /Г.Баярсайхан/-нд даалгасугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
