Шагнаж урамшуулах тухай
2016 оны 04 сарын 06 өдөр Дугаар А / 148
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны А\134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Жил бүр Монгол бөхийн холбоотой хамтран зохион байгуулдаг “Сонгинохайрхан уулын хишиг” улс, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн бөхийн барилдааныг 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулж түрүүлж, үзүүрлэсэн 2 бөхийг шагнаж урамшуулсугай.
2. Шагнал урамшууллын зардлыг хавсралтаар баталсугай.
3. Шагналд шаардагдах 1.000.000 /нэг сая/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Ш.Бат-Өлзий/-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
