Нийслэл хотын албан татвар суутгагчийг тоолох, бүртгэх, кассжуулах ажлыг зохион байгуулах тухай

1

2015.09.01                  А/360

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 “е”, 29.2 дахь хэсэг,Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.1, Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Нийслэл хотын албан татварын тухай хууль, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/695 дугаар захирамжийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дүүргийн хэмжээнд Нийслэл хотын албан татвар суутгагчийг тоолох, бүртгэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар,хороодын дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. “Нийслэл хотын албан татвар”-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд  дүүргийн  албан татвар суутгагчийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох,татварын ногдуулалт, төлөлтийг сайжруулах, орон нутгийн төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт зочид буудал, амралтын газар, ресторан, баарны үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа болон тамхины жижиглэн худалдаа эрхлэн явуулж буй иргэн,хуулийн этгээдийг тоолох, албан татвар суутгагчаар бүртгэх ажлыг 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 30-ны хооронд,Нийслэл хотын албан татвар суутгагчийг тоолох, бүртгэх ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, хяналтын үзлэг тооллого хийх ажлыг  2015 оны 09 дүгээр сарын 21-нээс 25-ны хооронд, тооллогын үр дүнгээр нийслэл хотын албан татвар суутгагчийг кассжуулах ажлыг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрүүдийг дуустал тус тус зохион байгуулсугай.

3.Нийслэл хотын албан татвар суутгагчийг тоолох, бүртгэх кассжуулах ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр суртачилан ажиллахыг дүүргийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба  /У.Буянболор/-нд даалгасугай.

4. Нийслэл хотын албан татвар суутгагчийг тоолох, бүртгэх кассжуулах ажлыг хуулийн хугацаанд зохион байгуулж, ажлын явц, үр дүнг танилцуулахыг Ажлын хэсэг /Р.Дагва/-т даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

 

  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын                                             

                                                                          2015 оны .......сарын.......өдрийн........-р         

                                                                               захирамжийн нэгдүгээр хавсралт

 

 

НИЙСЛЭЛ ХОТЫН АЛБАН ТАТВАР

 СУУТГАГЧИЙГ ТООЛОХ, БҮРТГЭХ, КАССЖУУЛАХ  АЖЛЫГ

ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

Ажлын хэсгийн ахлагч:

               Дүүргийн Засаг даргын эдийн засаг, санхүү төлөвлөлтийн асуудал   

              хариуцсан орлогч дарга

Гишүүд: Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга

               Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга

               Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга

               Бүртгэлийн хэлтсийн дарга

               Статистикийн хэлтсийн дарга

               Цагдаагийн 1-р хэлтэс

               Цагдаагийн 2-р хэлтэс

              Цагдаагийн 3-р хэлтэс

               Өмч, газрын харилцааны албаны дарга

               Хороодын Засаг дарга нар

Нарийн бичгийн дарга:

              Татварын хэлтсийн Татвар төлөгчдөд үйлчлэх тасгийн дарга

                                                                

  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын                                             

                                                                          2015 оны .......сарын.......өдрийн........-р         

захирамжийн хоёрдугаар хавсралт

 

НИЙСЛЭЛ ХОТЫН АЛБАН ТАТВАР

 СУУТГАГЧИЙГ ТООЛОХ, БҮРТГЭХ, КАССЖУУЛАХ  АЖЛЫГ

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ДЭД АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

Ажлын хэсгийн ахлагч:

               Хорооны засаг дарга

Гишүүд: Хорооны зохион байгуулагч

                Иргэний бүртгэлийн мэргэжилтэн

               Татварын хэлтсийн байцаагчид

               Цагдаагийн ажилтан

               Туслах / гэрээт / ажилтнууд

Нарийн бичгийн дарга:

              Татварын хэлтсийн татварын улсын байцаагч






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.