Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

5

Газар эзэмших эрхийн гэрчилгээг  бусдад шилжүүлэх тухай 

2016  оны 04 сарын 07 өдөр                                 Дугаар А / 146 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын 2008 оны 83 дугаар тушаалыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

             1. Хавсралтанд заагдсан нэр бүхий 6 аж ахуйн нэгж, 3 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэнийг хавсралтаарбаталсугай.

 2. Энэ захирамжгарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2012 оны А331 дугаар захирамжийн Бугат тэнгэр говь ХХК, 2015 оны А/302дугаар захирамжийн Б.Зоригоо, 2015 оны А/377 дугаар захирамжийн Ш.Ганбат, 2015 оны А/526 дүгээр захирамжийн Н.Мөнхтуяа, 2015 оын А/48 дүгээр захирамжийн Н.Бат-Эрдэнэ, 2016 оны А/146 дугаар захирамжийн Т.Цэрэндэгд, 2007 оны 418 дугаар захирамжийн Ви Эм Ви ХХК нарт тус тус хамаарах заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.

 3. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан дээрхи иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийнӨмч, газрын харилцааны  алба /Г.Баярсайхан/-нд даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                      М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.