Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай

1

Тогтоолын хэрэгжилтийг хангах  тухай

2016  оны 04 сарын 06 өдөр                                 Дугаар А / 149

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоол, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны А/31 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний төв ОНӨААТҮГазрын балансад бүртгэлтэй эд хөрөнгийг Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ  ОНӨААТҮГазрын балансад шилжүүлснийг нэгдүгээр, эд хөрөнгийг хүлээлцэх ажлын хэсгийг хоёрдугаар, Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГазрын бүтэц орон тоог  гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2.  Бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан батлагдсан орон тоонд албан хаагчдыг томилон ажиллуулахыг Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГазар /Д.Мөнхцэцэг/-т зөвшөөрсүгэй.

 3.  Захирамжийн хэрэгжилтийг хангаж  ажиллахыг эд хөрөнгө хүлээлцэх ажлын хэсэг /С.Болорцэцэг/-т үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                          М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.