“Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээн зохион байгуулах тухай
2016 оны 04 сарын 06 өдөр Дугаар А / 150
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь заалт, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Цэцэрлэгийн насны хүүхдийг замын хөдөлгөөний ослоос урьдчилан сэргийлэх, хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох зорилгоор тус дүүргийн цэцэрлэгүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээнийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулан явуулсугай.
2. Уралдаанд зарцуулагдах төсвийг хавсралтаар баталсугай.
3. Дээрх арга хэмжээнд шаардагдах 2.854.000 /хоёр сая найман зуун тавин дөрвөн мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын дарга /Ш.Бат-Өлзий/-д зөвшөөрсүгэй.
4. “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүүхдүүдийг хамруулан идэвхтэй оролцуулахыг нийт цэцэрлэгийн эрхлэгч нарт, хүүхдийг замын хөдөлгөөний ослоос урьдчилан сэргийлэх, хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох тэмцээнийг зохион байгуулж ажиллахыг Замын цагдаагийн тасаг /С.Жавхлантбаатар/, Боловсролын хэлтэс /М.Баяраа/-т тус тус үүрэг болгосугай.
5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцон, танилцуулж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Б.Оюунбилэг/-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2016 оны ...........-р сарын .......... өдрийн
......-р захирамжийн хавсралт
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2015” ТЭМЦээний төсөв
|
№ |
Зардлын утга |
Тоо |
Нэг бүрийн үнэ /төгрөгөөр/ |
Нийтүнэ /төгрөгөөр/ |
|
|
1 |
Нэгдүгээр байрны шагнал |
Цом |
1 |
50000 |
50000 |
|
2 |
Өргөмжлөл |
1 |
10000 |
10000 |
|
|
3 |
Алтан медаль |
12 |
4000 |
48000 |
|
|
4 |
Урамшуулал |
1 |
80000 |
80000 |
|
|
5 |
Хоёрдугаар байрны шагнал |
Өргөмжлөл |
1 |
10000 |
10000 |
|
6 |
Мөнгөн медаль |
12 |
4000 |
48000 |
|
|
7 |
Урамшуулал |
1 |
70000 |
70000 |
|
|
8 |
Гуравдугаар байрны шагнал |
Өргөмжлөл |
1 |
10000 |
10000 |
|
9 |
Хүрэл медаль |
12 |
4000 |
48000 |
|
|
10 |
Урамшуулал |
1 |
60000 |
60000 |
|
|
11 |
Анонс |
20м2 |
4000 |
80000 |
|
|
12 |
Хүүхдийн бэлэг |
468 |
5000 |
2340000 |
|
|
|
Нийт дүн |
|
|
2.854.000 |
|
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
