
2015.08.27 А/353
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/337 дугаар захирамжийг тус тус үндэслэн захирамжлах нь:
1. 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярын арга хэмжээг 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлсүгэй.
2. Чөлөөлөх дайны ялалтын баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах зардлыг хавсралтаар баталсугай.
3. Шаардагдах 3.138.000/гурван сая нэг зуун гучин найман мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.
4.Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээг батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж явуулахыг Цэргийн штаб /дарга, хурандаа А.Баттулга/-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
_____оны _____сарын ___-ны өдрийн
______ захирамжийн хавсралт
ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭГ
ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛАХАД ШААРДАГДАХ ЗАРДЛЫН ТООЦОО
|
Д/Д |
Зардлын утга |
Тоо хэмжээ |
Нэг бүрийн үнэ /төгрөг/ |
Нийт дүн /төгрөг/ |
Тайлбар |
|
1 |
Ахмад дайчдад бэлэг дурсгал |
30 |
100000 |
300000 |
|
|
2 |
Хадаг, ааруул |
30 |
Хадаг-3000 Ааруул-8000 |
138000 |
|
|
|
Бүгд |
|
|
3.138.000 |
|
Тамхины тусгай зөвшөөрөл
олгох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.4 дэх заалт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 7/64 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Худалдааны газрын стандартын шаардлага хангасан, ЕБС-ийн 500м-ийн тойргоос гадагш байрлах, тамхихудалдаалах тусгай зөвшөөрөл шинээр олгох нийт худалдааны 14 аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нэрсийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү захирамжийг холбогдох хууль хяналтын байгууллагуудад хүргүүлэхийг Худалдаа, үйлчилгээний хэлтэс /Г.Ууганбаяр/-т, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс /Г.Ганхүү/, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс /Ш.Цогбаатар/, Цагдаагийн 2 дугаар хэлтэс /Т.Оюунбаатар/, Цагдаагийн 3 дугаар хэлтэс /Г.Эрхэмбаяр/, хороодын Засаг дарга нарт тус тус даалгасугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
