Ажлын хэсэг байгуулах тухай

3

Ажлын хэсэг байгуулах тухай

 2016  оны 04 сарын 08 өдөр                                 Дугаар А / 151

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт,  Хууль зүйн сайдын 2016 оны А/76, А/91 дүгээр тушаалуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Тус дүүрэгт үйл явуулж байгаа сүм хийд, шашны байгууллагууд болон шашны урсгалын талаар хяналт шалгалт зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, шатахууны зардлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Хууль зүйн яамны ажлын хэсгээс боловсруулсан удирдамжийн дагуу холбогдох шалгалтын ажлыг шуурхай зохион байгуулж, тайланг заасан хугацаанд танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг /А.Пүрэвсүрэн/-т үүрэг болгосугай.

3. Батлагдсан төсөвт зарцуулагдах 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийг Тамгын газрын тээвэр шатахууны зардлаас гаргахыг Тамгын газрын /Ш.Бат-өлзий/-т зөвшөөрсүгэй.

 

   ЗАСАГ ДАРГА                          М.ЧИНБОЛД 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

...... оны ..... дугаар сарын ....ны өдрийн

..... –р захирамжийн нэгдүгээр хавсралт

 

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН 

Сонгинохайрхан дүүрэгт үйл явуулж байгаа сүм хийд, шашны байгууллагууд болон шашны урсгалын талаар хяналт шалгалт зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн:

 Ажлын хэсгийн дарга:                       А.Пүрэвсүрэн

                                                            Захиргаа, хуулийн хэлстийн дарга

 

                                                            Ц.Мөнгөнзул

                                                            ИТХ-ын ГХУСЗ, Шашин, сүм

                                                            хийдийн асуудал хариуцсан ажилтан

 

                                                            Б.Мөнхзул

                                                            Татварын хэлтсийн хяналт

Шалгалтынтасгийн улсын ахлах

байцаагч

                                                            Б.Баян-мягмар

                                                            Мэргэжлийн хяналтын хэлтсийн 

                                                            Боловсролын  хяналтын улсын

байцаагч

 

                                                            Э.Бямба-эрдэнэ

                                                            Цагдаагийн 1-р хэлтсийн

                                                            эрүүгийн төлөөлөгч 

 

                                                            Б.Бадамханд

                                                            Боловсролын  хэлтсийн ахлах

мэргэжилтэн

 

Нарийн бичгийн дарга:                      Н.Дэлгэр

                                                            Нийгмийн хөгжлийн хэлтсийн

мэргэжилтэн

 

 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

...... оны ..... дугаар сарын ....ны өдрийн

..... -р захирамжийн хоёрдугаар  хавсралт

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ҮЙЛ ЯВУУЛЖ БАЙГАА СҮМ ХИЙД, ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУД БОЛОН ШАШНЫ УРСГАЛЫН ТАЛААР ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ УНААНЫ ШАТАХУУНЫ ЗАРДАЛ

 

д/д

Ажлын хэсгийн нэр

Төсвийн утга

Хэмжих нэгж /литр/

Нэг бүрийн үнэ /литр/

Нийт үнэ

1

Сонгинохайрхан дүүрэгт үйл явуулж байгаа сүм хийд, шашны байгууллагууд болон шашны урсгалын талаар хяналт шалгалт зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүний унаа шатахууны задаргаа

А-92

Шатахуун

63 л

1580

100.000

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.