Баялаг бүтээгчдийн уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах тухай

4

Баялаг бүтээгчдийн уулзалт, зөвлөгөөн  зохион байгуулах тухай

2016  оны 04 сарын 12 өдөр                                 Дугаар А / 154

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулий 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь : 

            1. Жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих тэднийг мэдээллээр хангах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчилан таниулах зорилгоор “Сонгинохайрхан дүүргийн баялаг бүтээгчдийн анхдугаар уулзалт, зөвлөгөөн”-ийг 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулсугай. 

            2. Уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулах ажлын хэсгийг нэгдүгээр, хөтөлбөр, удирдамжийг хоёрдугаар, зардлын тооцоог гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай. 

3. Арга хэмжээнд шаардагдах635.000 /зургаан зуун гучин таван мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /Ш.Бат-өлзий/-д зөвшөөрсүгэй. 

            4. “Сонгинохайрхан дүүргийн баялаг бүтээгчдийн анхдугаар уулзалт, зөвлөгөөн”-ий арга хэмжээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийн бүтээлч санаачлагыг өрнүүлэн, идэвхитэй оролцуулж, ажлын үр дүн, тайланг хугацаанд нь танилцуулахыг Ажлын хэсэг /Ш.Хажидмаа/-д үүрэг болгосугай.

  

ЗАСАГ ДАРГА                                             М.ЧИНБОЛД 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

 ____оны___сарын___-ний өдрийн ___-р

                                                                                       захирамжийн нэгдүгээр хавсралт

 БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ    ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

  

Ажлын хэсгийн дарга                    Засаг даргын орлогч  Ш.Хажидмаа

Гишүүд                                              Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Ууганбаяр

 

                                                            Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Баярмагнай

 

                                                            Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга У.Буянболор

 

                                                            Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл, сургалтын төвийн захирал Г.Билгүүн

 

                                                                        Нарийн бичгийн дарга     Худалдаа үйлчилгээний хэлтсийн жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн А.Саруулзаяа

  

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

____оны___сарын___-ний өдрийн___-р

                                                                                    захирамжийн хоёрдугаар хавсралт

 

 СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙН  АНХДУГААР УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙ УДИРДАМЖ

 

Үндэслэл: Инновацийн тогтолцоог дэмжих, улмаар нэмүү өртөг шингэхүйц шинэ технологи, мэдлэгийг жижиг, дунд үйлдвэрийн салбарт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд үндэслэн үйлдвэрийн салбаруудыг хөгжүүлэхэд жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэнхөгжүүлэх,тэднийг мэдээллээр хангах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчилан таниулах шаардлагатай байгаа нь энэхүү уулзалт, зөвлөгөөнийг хийх үндэслэл болж байна.

Зорилго:Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бодит орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэхэд тэднийг дэмжин зах зээлд өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүн бий болгоход оршино.

Үйл ажиллагаа:

·         Жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг мэдээллээр хангах өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар хэлэлцэх уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах

·         Зөвлөмж гаргах

·         Жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилан таниулах.

Хамрах хүрээ:

·         Сонгинохайрхан Дүүргийн Засаг Даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, албан байгууллагууд

·         Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо

·         Дүүргийн баялаг бүтээгчид жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд хамрагдана

Оролцогчдын тоо: 300

Зохион байгуулагч: СХДЗДТГазар

Зохион байгуулах газар: Драгон бус терминал төвийн 6-р давхарт байрлах Драгон ресторан

Хугацаа: 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цагт

Үр дүн: Баялаг бүтээгчид, өрхийн бизнес эрхлэгчдэд төрөөс баримталж буй бодлого шийдвэр, төсөл хөтөлбөрийн талаар мэдээ мэдээллийг хүргэх, тэдний үйл ажиллагааг дэмжиж сурталчилан таниулах

  

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙН   АНХДУГААР УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙ ХӨТӨЛБӨР

 

 

Хугацаа

Үйл ажиллагаа

 

Хариуцах эзэн

10:00- 11:00

Оролцогчдын бүртгэл/өглөөний цай/

А.Саруулзаяа

Зөвлөгөөнийг Дүүргийн Засаг даргын орлогч Ш.Хажидмаа удирдан явуулна.

 

11:00-11:05

Нээлт: Морин хуурын аялгуу

ХМОНХА-ны дарга У.Буянболор

11:05-11:10

Уулзалт, зөвлөгөөний нээлт:

Сонгинохайрхан Дүүргийн Засаг Дарга М.Чинболд

11:10-11:15

Баялаг бүтээгчдийн анхдугаар уулзалт, зөвлөгөөний нээлт:

ББДХолбооны ерөнхийлөгч  Ч.Даваабаяр

11:15-11:20

Төрийн дуулал эгшиглэнэ

ХМОНХА-ны дарга У.Буянболор

11:20-11:25

Уулзалт, зөвлөгөөнд оролцогчдод хандаж мэндчилгээ дэвшүүлэх

СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар

11:25- 11:30

Нэгдсэн зураг авалт хийх

Оролцогчид

11:30-11:40

Жижиг дунд үйлдвэрлэлийг бүсчлэн хөгжүүлэх талаар баримталж буй бодлого

АҮЯ-ны  Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох

11:40-11:50

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих талаар Сонгинохайрхан дүүрэгт баримталж буй бодлого шийдвэр, өнөөгийн байдлын талаар илтгэл

СХД-ийн Засаг Даргын орлогч Ш.Хажидмаа

11:50-12:00

Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл

 

Зээлийн батлан даалтын сангийн газрын дарга Д.Батзогсох

12:00-12:15

Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбооны танилцуулга

ББДХолбооны гүйцэтгэх захирал С.Уранчимэг

12:15-12:25

Сонгинохайрхан дүүргийн баялаг бүтээгчийн илтгэл

Үйлдвэрлэл эрхлэгч

12:25-12:50

Асуулт, хариулт: Баялаг бүтээгчдийн саналыг сонсох

Зөвлөгөөнд оролцогчид

12:50-13:20

ББДХ-ны Салбар хороо байгуулах үйл ажиллагаа

ББДХолбооны гүйцэтгэх захирал С.Уранчимэг

13:20-13:35

Уулзалт, зөвлөгөөнөөс гарсан ЗӨВЛӨМЖ танилцуулах

ББДХолбооны салбар хорооны дарга Ж.Мөнхцэцэг

13:35-13:40

Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбооноос зохион байгуулж буй Баялаг бүтээгчдийн анхдугаар уулзалт, зөвлөгөөнийг хаах

Сонгинохайрхан Дүүргийн Засаг Дарга М.Чинболд

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

 ____оны___сарын___-ний өдрийн ___-р

                                                                        захирамжийн гуравдугаар хавсралт

 БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ    ЗОХИОН БАЙГУУЛАХАД ШААРДАГДАХ ЗАРДЛЫН ЗАДАРГАА

 

 

Зардлын нэр

Хэмжих нэгж

Ширхэг

Нэгж үнэ

Нийт үнэ

 

1

Зөвлөгөөний  сурталчилгааны анонс хэвлүүлэх

3*4

1

12*5000

60,000

2

Заалны түрээсийн зардал

2 цаг

100,000

200,000

3

Кофе брек

250

1500

37,5000

4

Нийт

635,000






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.