Төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах тухай

4

2015.08.26                            а/352

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а”, 29.2 дахь хэсэг, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4.5, 5.1, дэх хэсэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агенлаг Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2015 оны А/21 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/671 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа бруцеллёз өвчинд мэдрэмтгий малын төлийг /хурга, ишиг, охин тугал/ 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд бүрэн хамруулсугай.

2. Вакцинжуулалтын ажилд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталсугай.

3. Батлагдсан төсөвт зарцуулагдах 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөс “Буян-хөхий” ХХкомпанид 200.000 /хоёр зуун мянган/ төгрөг, “Бамбуу” ХХкомпанид 200.000 /хоёр зуун мянган/ төгрөг, “Рэз” ХХкомпанид  150.000 /зуун тавин мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргаж олгохыг Тамгын газрын дарга С.Мөнхчулуунд зөвшөөрсүгэй.

4. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж үр дүнг Засаг даргад    танилцуулахыг Худалдаа, үйлчилгээний хэлтэс /Г.Ууганбаяр/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                  М.ЧИНБОЛД

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

                                                                            _____оны_____сарын_____өдрийн

                                                                            ____дугаар захирамжийн хавсралт

 

 

ТӨЛ МАЛЫГ БРУЦЕЛЛЁЗ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРУУЛАХАД

ШААРДАГДАХ ЗАРДЛЫН ТООЦОО

 

Д/д

Хариуцсан компани

Шаардагдах зардал

Хэмжээ

Нэг бүрийн үнэ

Нийт үнэ

Хянасан:

1

Буян-хөхий ХХК

Шатахуун

90 л

1660

150.000

 

 

200.000

Хөдөлмөр хамгааллын зардал

Бээлий

Бакал, хамгаалалтын хувцас

 

100.000*3

50.000

2

Бамбуу ХХК

Шатахуун

90 л

1660

150.000

 

 

200.000

 

 

Хөдөлмөр хамгааллын зардал

Бээлий

Бакал, хамгаалалтын хувцас

 

100.000*3

50.000

3

Рэз ХХК

Шатахуун

60 л

1660

100.000

 

 

150.000

 

 

Хөдөлмөр хамгааллын зардал

Бээлий

Бакал, хамгаалалтын хувцас

 

100.000*3

50.000

4

Нийт

 

 

550.000

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.