Улирлын ажлын үр дүнгийн урамшуулал олгох тухай

1

Улирлын ажлын үр дүнгийн урамшуулал олгох тухай

 2016  оны 04 сарын 12 өдөр                                 Дугаар А / 155

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2013 оны 393 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Албан бус-Насан туршийн боловсролын төвийн захирал З.Батцэцэгийн 2016 оны улирлын ажлын үр дүнгийн урамшуулалыг “Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журам”-ын дагуу Нийгмийн хөгжлийн хэлтсийн баталгаажуулсан дүнгээр сар бүр тооцож улирал тутам олгосугай. 

2.  Албан бус-Насан туршийн боловсролын төвийн захиралын улирлын ажлын үр дүнгийн урамшуулалыг үнэлгээний дагуу олгохыг тус төвийн нягтлан бодогч /Ц.Батчимэг/-д зөвшөөрсүгэй. 

3.  Захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Оюунбилэгт даалгасугай.

 

 ЗАСАГ ДАРГА                     М.ЧИНБОЛД

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.