Хүндэтгэл үзүүлэх тухай
2016 оны 04 сарын 12 өдөр Дугаар А / 157
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн хөгжсөний 95 жилийн ой, Монгол цэргийн өдрийн баяраар төрийн дээд одон медаль цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан Засаг даргын Тамгын газрын цэргийн Штабын дарга хурандаа А.Баттулга, цэргийн гавьяаны одонгоор шагнагдсан Онцгой байдлын хэлтсийн дэд дарга дэд хурандаа Б.Батбаяр нарт баяр хүргэж хүндэтгэл үзүүлсүгэй.
2. Хүндэтгэл үзүүлэхэд шаардагдах 500.000 /Таван зуун/ мянган төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ш.Бат-Өлзий/-т зөвшөөрсүгэй
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
