Зөвлөгөөн зохион байгуулах тухай
2016 оны 04 сарын 13 өдөр Дугаар А / 158
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэхь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, НИТХ-ын 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Эрчимжсэн мал аж ахуйн салбарт төрөөс баримталж буй бодлого, чиглэл, хандлагын талаар мэдээлэл хүргэх, нийслэл, дүүрэг, цагдаагийн байгууллагаас фермер эрхлэгчдэд чиглэн хийгдэж буй ажил, арга хэмжээнүүдийн талаар танилцуулах, энэ салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор дүүргийн “Фермерийн аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсугай.
2. Зөвлөгөөнийг зохион байгуулахыг Худалдаа үйлчилгээний хэлтэс /Г.Ууганбаяр/-д, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба /У.Буянболор/-д даалгасугай.
3. Зөвлөгөөний удирдамжийг нэгдүгээр, хөтөлбөрийг хоёрдугаар, төсвийг гуравдугаар хавсралтаар баталсугай.
4. Батлагдсан төсөвт шаардагдах 2.850.000 /хоёр сая найман зуун тавин мянган/ төгрөгийг Засаг даргын Нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ш.Бат-Өлзий/-т зөвшөөрсүгэй.
5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /Ш.Хажидмаа/-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
____оны___сарын___-ний өдрийн ___-р
захирамжийн нэгдүгээр хавсралт
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ФЕРМЕРИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ УДИРДАМЖ
Үндэслэл:Монгол улсын нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг нь 120.6 мянгангагазарнутагтай, 77.1 мянган өрх, 295.8 мянганхүнам, засагзахиргаанынэгж 32 хороотой. Дүүргийнгазарнутгийн 77.0 хувийгхөдөө ажахуйнэдэлбэргазар, 19.4 хувийгойнсавгазар эзэлдэг. Газар нутаг томтой, дэд бүтэц, зах зээлдээ ойр учир газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй зэрэг хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлж, энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татан дүүргийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлснээр мал аж ахуй эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийн орлогын түвшин нэмэгдэж, Улаанбаатар хотын иргэд экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангагдах нь энэхүү зөвлөгөөний үндэслэл болно.
Зорилго: Эрчимжсэн мал аж ахуйн салбарт Төрөөс баримталж буй бодлого, чиглэл, хандлагын талаар мэдээлэл хүргэх, нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагаас фермер эрхлэгчдэд чиглэн хийгдэж буй ажил, арга хэмжээ, цагдаагийн байгууллагаас малын хулгайтай тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хийх ажлуудын талаар танилцуулах, фермерийн аж ахуй эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, Фермерүүдийн холбоо байгуулах, цаашид энэ салбарт төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгын хүрээнд энэхүү зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.
Үйл ажиллагаа:
· Илтгэлүүд
· Шинэ технологийн төслийн танилцуулга
· Хэлэлцүүлэг
· Фермерүүдийн холбоо байгуулах
Хамрах хүрээ, оролцогчид:
· Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар
· Сонгинохайрхан дүүрэг дэхь Цагдаагийн I хэлтэс
· Нийслэлийн Хөдөө аж ахуйн газар
· Монголын сүүний нэгдсэн холбоо
· “Буян-хөхий” ХХК Мал эмнэлэг үржлийн нэгж
· Фермерийн аж ахуй эрхлэгчид
· “МОН-СҮҮ” ХХК
· “МОНВИТАМИН” ХХК
· Нийт оролцогч-250
Зохион байгуулагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар
Зохион байгуулагдах газар, хугацаа: Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны Соёлын төв, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 12:30 цагаас
Үр дүн: Фермер эрхлэгчидэд Төрийн болон дүүргийн зүгээс авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, ажил, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
____оны___сарын___-ний өдрийн___-р
захирамжийн хоёрдугаар хавсралт
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ФЕРМЕРИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ХӨТӨЛБӨР
Хэзээ: 13:00 цаг, 2015.04.15, Баасан гариг
Хаана: СХД-ийн 21-р хороо, Жаргалант тосгон
|
Цаг |
Үйл ажиллагаа |
Хариуцах эзэн |
|
12:30-13:00 |
Бүртгэлийн ажил |
Зохион байгуулагчид |
|
Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын орлогч Ш.Хажидмаа удирдан явуулна |
||
|
13:00-13:03 |
Зөвлөгөөнд оролцогчдыг танилцуулах |
Ш.Хажидмаа, Дүүргийн Засаг даргын орлогч |
|
13:03-13:08
|
Нээлтийн үг |
М.Чинболд, СХД-ийн Засаг дарга |
|
13:08-13:15 |
Урлагийн тоглолт |
Жаргалантын Соёлын ордны уран бүтээлчид |
|
13:15-13:30 |
Сонгинохайрхан дүүргийн эрчимжсэн мал аж ахуй эрхлэлтийн өнөөгийн байдал, бодлогын дэмжлэг |
М.Чинболд, СХД-ийн Засаг дарга |
|
13:30-13:45 |
Эрчимжсэн мал аж ахуйн салбарт Төрөөс баримталж буй бодлого |
Г.Пүрэвсүрэн, Нийслэлийн үйлдвэр хөдөө аж ахуйн газрын дарга |
|
13:45:14:00 |
Малын хулгайтай тэмцэх талаар Цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ |
Ш.Цогбаатар, СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа |
|
14:00-14:20 |
Эрчимжсэн мал аж ахуй эрхлэлтийн орчин үеийн чиг хандлага |
Б.Мөнхбат, ХААИС-ийн багш, доктор |
|
14:20-14:30 |
Хөх хотод туршлага судалсан фермер эрхлэгчдийн тайлан |
н.Жингүүн, фермер эрхлэгч |
|
14:30-14:45 |
Сонгинохайрхан дүүргийн Фермер эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам /төсөл танилцуулах/ |
н.Амарцэнгэл, Фермер эрхлэгчдийн төлөөлөл, Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн |
|
14:45:15:15 |
Цайны завсарлага
|
Зохион байгуулагчид |
|
15:15-15:45 |
Асуулт, хариулт |
Оролцогчид, Төрийн, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл |
|
15:45-15:55 |
СХД-ийн Фермер эрхлэгчдийн холбоо байгуулах |
|
|
15:55-16:00 |
Зөвлөмж гаргах
|
|
|
16:00- |
Хаалт |
|
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
____оны___сарын___-ний өдрийн ___-р
захирамжийн гуравдугаар хавсралт
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ФЕРМЕРИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨВ
|
№ |
Зардлын нэр |
Тоо ширхэг |
Нэг бүрийн үнэ |
Бүгд |
|
1 |
Танхимын түрээс |
3 цаг |
200000 |
600000 |
|
2 |
Цайны зардал |
250 |
4500 |
1125000 |
|
3 |
Бичиг хэргийн зардал /энгэрийн тэмдэг, урилга, хавтас, цаас, бал/ |
250 |
4500 |
1125000 |
|
НИЙТ |
2850000 |
|||
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
