Үзэсгэлэн худалдаа зохион байгуулах тухай

1

2015.08.26          А/350

            Монгол Улсын Засаг захиргааны, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 03/2539 дүгээр албан тоотыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь :

 

            1. Дүүргийн нутаг дэвсгэрт “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн” үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдаалах үзэсгэлэн худалдааны арга хэмжээг Цамбагаравын өмнөх талбайд 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

            2. Үзэсгэлэн худалдаа яармагийг зохион байгуулах ажлын хэсгийг нэгдүгээр, удирдамжийг хоёрдугаар, төлөвлөгөөг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

            3. Дүүргийн “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн”-ий үзэсгэлэн, худалдаа яармагийн арга хэмжээнд иргэд аж ахуйн нэгжүүдийн бүтээлч санаачлагыг өрнүүлэн, идэвхитэй оролцуулж, ажлын үр дүн, тайланг хугацаанд нь танилцуулахыг Ажлын хэсэг /Н.Ганаа/-д үүрэг болгосугай.

                                 ЗАСАГ ДАРГА                                                            М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.