Ажлын хэсэг байгуулах тухай
2016 оны 04 сарын 13 өдөр Дугаар А / 165
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 32/31 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн өмчийн концессын зүйлийн 2016 оны жагсаалтад орж хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний байршлуудаар үзлэг, шалгалт хийх ажлын хэсгийг доорх бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай. Үүнд :
Ажлын хэсгийн дарга : Ш.Хажидмаа Засаг даргын орлогч
Гишүүд :
М.Ууганбаатар Эдийн засаг,төлөвлөлтийн хэлтсийн дарга
М.Эрдэнэбаяр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/ Ш.Эрдэнэбилэг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
А.Цэндсүрэн Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
Г.Батзориг Өмч, газрын харилцааны албаны газар зохион байгуулагч
Нарийн бичгийн дарга : Л. Батнасан Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн
2. Концессын гэрээгээр хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын газрын асуудлыг нягтлан судалж, санал боловсруулан танилцуулахыг Ажлын хэсэг /Ш.Хажидмаа/-д даалгасугай.
3. Ажлын хэсэгт шаардагдах тээврийн зардал 80000 /Наян мянган/ төгрөгийг Тамгын газрын тээвэр шатахууны зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга /Ш.Бат-Өлзий/-д зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
