Нэмэлт дархлаажуулалтын ажил зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх хэсэг, Засгийн газрын 2016 оны 159 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах хариу арга хэмжээний хүрээнд нэмэлт дархлаажуулалтыг 2016 оны 05 дугаар сард зохион байгуулсугай.
2.Нэмэлт дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
3.Ажлыг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулж, эрүүл мэндийн байгууллага, салбар бүрт ажлын хэсэг томилон ажиллахыг Эрүүл мэндийн төв /Д.Сүнжидмаа/-д, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, дархлаажуулалтын үр дүнг Засаг даргын зөвлөлд тайлагнахыг ажлын хэсэг /Б.Оюунбилэг/-т тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2016 оны____р сарын____-ний өдрийн
____р захирамжийн хавсралт
НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ,
ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙХ АЖЛЫН ХЭСГИЙН
БҮРЭЛДЭХҮҮН
Ажлын хэсгийн дарга: Б.Оюунбилэг
Нийгмийн хөгжлийн хэлтсийн
дарга
Гишүүдэд: Т.Баярмаа
Нийгмийн хөгжлийн хэлтсийн эрүүл мэнд, биеийн тамир хариуцсан
мэргэжилтэн
Ш.Нарантуяа
Дүүргийн Эрүүл мэндийн төвийн
Халдвар судлалын хэсгийн
тасгийн эрхлэгч
С.Буямаа
Дүүргийн Эрүүл мэндийн төвийн
өрхийн менежер
Б.Болормаа
Дүүргийн Эрүүл мэндийн төвийн
халдвар судлагч эмч
Г.Урантуяа
Дүүргийн Эрүүл мэндийн төвийн
АШТҮХариуцсан зохицуулагч
Ц.Бүтэмж
Дүүргийн Эрүүл мэндийн төвийн
Хүүхдийн тусламж үйлчилгээний
зохицуулагч
Ажлын хэсгийн нарийн бичиг: А.Төгссайн
Дүүргийн Эрүүл мэндийн төвийн
Нийгмийн эрүүл мэндийн тусламж
үйлчилгээ хариуцсан орлогч
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
