Удирдан зөвлөх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
2016 оны 04 сарын 15 өдөр Дугаар А /167
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь” хөтөлбөрийг дүүрэгт хэрэгжүүлэхажлын удирдан зөвлөх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
2.Захирамжийн хэрэгжилтийг ханган, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж, үр дүнг хагас, бүтэн жилээр Засаг даргын Зөвлөлд тайлагнаж ажиллахыг ажлын хэсэг /Ш.Хажидмаа/-т даалгасугай.
3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/56 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2016 оны____р сарын____-ний өдрийн
____р захирамжийн хавсралт
УДИРДАН ЗӨВЛӨХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Ажлын хэсгийн дарга Ш.Хажидмаа
Засаг даргын орлогч
Ажлын хэсгийн дэд дарга Ш.Бат-Өлзий
Засаг даргын Тамгын газрын дарга
Гишүүдэд Эрүүл мэнд, спортын Яамны сайдын
ахлах зөвлөх /зөвшилцсөнөөр/
Эрүүл мэнд, спортын Яамны эмнэлгийн
тусламжийн хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/
Эрүүл мэнд, спортын Яамны Уламжлалт
анагаах ухаан, сэргээн засах тусламж
үйлчилгээний бодлогын хэрэгжилтийн
зохицуулалт хариуцсан мэргэжилтэн
/зөвшилцсөнөөр/
Эрүүл мэнд, спортын Яамны Эрүүл
мэндийннөлөөллийн үнэлгээний бодлогынхэрэгжилтийн зохицуулалтхариуцсан мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
Эрүүл мэнд, спортын Яамны БЗДХ/ДОХ/
Сүрьеэгийн хяналт, урьдчилсан
сэргийлэлтийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
А.Пүрэвсүрэн Захиргаа хуулийн хэлтсийн дарга
Б.Оюунбилэг Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
Б.Ууганбаатар Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга
Т.Сүхбаатар Дэд бүтэц, тохижилтийн хэлтсийн дарга
У.Буянболор Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга
М.Баяраа Боловсролын хэлтсийн дарга
Д.Сүнжидмаа Дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга
Б.Галсанцэдэн Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга
Ц.Ганхүү Биеийн тамир, спорт хорооны дарга
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /зөвшилцсөнөөр/
Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага /зөвшилцсөнөөр/
Азийн Хөгжлийн Банк “Хөтөлбөр 4” /зөвшилцсөнөөр
Ажлын хэсгийн нарийн бичиг Т.Баярмаа
Нийгмийн хөгжлийн хэлтсийн эрүүл мэнд, биеийн тамир хариуцсан мэргэжилтэн
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
