Уулзалт зөвлөгөөн зохион байгуулахтухай

3

2015.08.24                          А/346

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчидийн 2015 оны 134 дүгээр тогтоол,  дүүргийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Сонгино бие даан амьдрах төв, Япон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн МЭЙН-СТРИЙМ бие даан амьдрах төвтэй хамтран зохион байгуулах уулзалт зөвлөгөөнийг 2015 оны 8 дугаар сарын 27,28 ны өдрүүдэд зохион байгуулсугай.

2. Зөвлөгөөн зохион байгуулахад шаардагдах төсвийг нэгдүгээр, удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

             3.  Шаардагдах зардал болох 2.510.000 /хоёр сая таван зуун арван мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.

            4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Б.Оюунбилэг/-т үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                            М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

    2015 оны.........сарын.............-ны..өдрийн                  

          .........захирамжийн нэгдүгээр хавсралт

 

 

ЗАРЦУУЛАГДАХ ТӨСВИЙН ЗАДАРГАА

 

Д/д

Зардлын төрөл

Тоо

ширхэг

Хэмжих нэгж

Нэг бүрийн үнэ

Нийт

1

Зохион байгуулах заалны түрээс

8

Цаг

40.000

320.000

2

Зөвлөгөөнд оролцох 60 тэргэнцэтэй иргэдийг зөөвөрлөх унааны зардал

2

рейс

10.000

600.000

3

Зөвлөгөөнд оролцогчдын өдрийн хоол, цай кофе

60

ком

16.500

990.000

4

Япон хэлний орчуулагчийн зардал

2

өдөр

150.000

300.000

5

Зөвлөгөөнд хэрэглэгдэх бичиг хэрэг, хэвлэлийн зардал

60

ком

5000

300.000

 

Нийт зардал

 

 

 

2.510.000

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

    2015 оны.........сарын.............-ны..өдрийн                  

          ........захирамжийн хоёрдугаар хавсралт

 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БИЕ ДААН АМЬДРАХ БОЛОМЖ

НӨХЦӨЛИЙГ БИЙ БОЛГОХ, ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА СУДЛАХ

УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨНИЙ УДИРДАМЖ

2015.08.20 

Зорилго:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд НҮБ-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенц, Инчеоны стратеги,  олон улсад хэрэгжиж байгаа бие даан амьдрах халамжийн системийн тухай танилцуулах.

Зорилт:

           Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх төрийн үйлчилгээг ямар арга хэлбэрээр хүргэж буйг олон улсын туршлагыг нэвтрүүлэн хөгжлийн бэрхшээлтэй хүний үндсэн эрхийг эдлүүлэх боломж нөхцөлийг хангасан зөв оновчтой нийгмийн халамжийн тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэх.

Зохион байгуулах байгууллага, хугацаа:

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар

Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс

Хөдөлмөрийн хэлтэс

Япон улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  Мэйн-Стрийм төв

Монголын бие даан амьдрах төвүүдийн холбоо

Түгээмэл хөгжил төв

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Сонгино бие даан амьдрах төв.

Хан уул дүүрэг 12 дугаар хороо Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, Судалгаа Мэдээллийн Үндэсний төвийн сургалтын зааланд. 2015 оны 8-сарын 28 ны өдөр 09:30-16:00  цагт.

Хамрах хүрээ:

 Япон Улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Мэйн-Стрийм төвийн төлөөлөл, Монголын бие даан амьдрах төвүүдийн холбоо, Түгээмэл хөгжил төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Сонгино бие даан амьдрах төвийн гишүүд, дүүргийн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл.

Хүлээгдэх үр дүн:

          Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах төвийн үйл ажиллагаа зорилго зорилтын талаарх ойлголтыг түгээх. Нийгмийн халамжийн тухай хуулийн 18-р зүйл олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний хэрэгжүүлэх арга хэлбэр сайжирч хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн оролцоо гэж юу болох түүнийн хэрхэн бий болгодог талаарх ойлголт хандлага сайжирч тэдний нийгмийн идэвхи нэмэгдэнэ.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.