Газар албадан чөлөөлөх тухай

2

Газар албадан чөлөөлөх тухай

 2016  оны 04 сарын 15 өдөр                                 Дугаар А / 168

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны А/56, 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Тус дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай, явган зорчигчийн зам дээр зөвшөөрөлгүй байрлах ТҮЦ, Чингэлэг, Павильон, Тосны цэг, дугуй засварыг албадан чөлөөлсүгэй.

2. Албадан чөлөөлөх ажилд шаардагдах зардал 1.000.000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын дарга /Ш.Бат-өлзий/-д зөвшөөрсүгэй.

3. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл /Ш.Хажидмаа/-д үүрэг болгосугай.

  

 

ЗАСАГ ДАРГА                М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.