“Улаанбаатар марафон-2016” Олон Улсын гүйлтийн цом аялуулах тухай
2016 оны 04 сарын 18 өдөр Дугаар А /169
МонголУлсынЗасагзахиргаа, нутагдэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг,Биеийн тамир, спортын тухай хуулийн10 дугаар зүйлийн10.1.2 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаар зарлиг, Нийслэлийн засаг даргын 2016 оны ....... дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафон-2016”цомыг дүүргийн Их, дээд, ерөнхий боловсролын сургуулиудындунд 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд аялуулсугай.
2. “Улаанбаатар марафон 2016” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, цом аялах хуваарийг хоёрдугаар, зохион байгуулах ажлын чиглэлийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
3. Цом аялах хугацаанд байгууллага,хамтолныхоо дунд үйл ажиллагааны чиглэлийн дагуу тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж, тайланг фото зурагжуулан Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст цаасаар болон файлаар ирүүлэхийг их, дээд, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад үүрэг болгосугай.
4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Улаанбаатар Марафон 2016” олон улсын гүйлтийн тэмцээнд Засаг даргын дэргэдэх хэлтэс, алба, хороодыг зохион байгуулан оролцохыг ажлын хэсэг /Ш.Хажидмаа/-т, мэргэжил арга зүйгээр ханган ажиллахыг Биеийн тамир, спорт хороо /Ц.Ганхүү/-д тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М. ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
___ оны ___сарын __-ний өдрийн
_____-р захирамжийн нэгдүгээр хавсралт
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Ажлын хэсгийн дарга Ш.Хажидмаа
Засаг даргын орлогч
Гишүүдэд Ш.Бат-Өлзий
Засаг даргын Тамгын газрын дарга
А.Пүрэвсүрэн
Захиргаа хуулийн хэлтсийн дарга
Б.Оюунбилэг
Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
Б.Баяраа
Боловсролын хэлтсийн дарга
Б.Мягмарсүрэн
Усан спорт, сургалтын төвийн
дарга
Т.Баярмаа
Нийгмийн хөгжлийн хэлтсийн эрүүл мэнд, биеийн тамир хариуцсан мэргэжилтэн
Биеийн тамир, спорт хорооны
дасгалжуулагчид
Нарийн бичгийн дарга Ц.Ганхүү
Биеийн тамир, спортын хорооны дарга
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
___ оны ___сарын __-ний өдрийн___ -р
захирамжийн хоёрдугаар хавсралт
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЕБС, БОЛОН ИХ ДЭЭСУРГУУЛИУДАД
“УЛААНБААТАР МАРАФОН -2016” ЦОМ АЯЛАХ ХУВААРЬ
|
№ |
Байгууллага |
Хугацаа |
Удирдлагууд |
Хяналт тавьж хариуцах эзэн |
|
1 |
Мандах Дээд сургууль |
IY/07-10 |
Г.Нанжид |
СХД-ийн БТСХороо Мэргэжилтэн Б. Баттуул 99293529 |
|
2 |
12 дугаар сургууль |
IY/11-14 |
Д.Наранцацралт |
|
|
3 |
122 дугаар сургууль |
IY/ 14-17 |
Н.Цэцэгсүрэн |
|
|
4 |
123 дугаар сургууль |
IY/18-21 |
Х.Мөнхцоож |
|
|
5 |
106 дугаар сургууль |
IY/21-24 |
Д.Энхжаргал |
|
|
6 |
107 дугаар сургууль |
IY/25-28 |
Ц.Цэрэннадмид |
|
|
7 |
42 дугаар сургууль |
IY/28-Y/01 |
Ц.Даваадоо |
|
|
8 |
65 дугаар сургууль |
Y/02-05 |
Ч.Хишигмаа |
|
|
9 |
62 дугаар сургууль |
Y/05-08 |
Ш.Сарантуяа |
|
|
10 |
9 дүгээр сургууль |
Y/09-12 |
А.Батжаргал |
|
|
11 |
67 дугаар сургууль |
Y/12-15 |
Ч.Алтансүх |
|
|
12 |
124 дүгээр сургууль |
Y/16-19 |
Х.Чулуунбаатар |
|
|
13 |
104 дүгээр сургууль |
Y/19-22 |
Д.Энхжаргал |
|
|
14 |
76 дугаар сургууль |
Y/23-26 |
Х.Баяржаргал |
|
|
15 |
105 дугаар сургууль |
Y/26-29 |
Д.Чимгээ |
|
|
16 |
Ирээдүй цогцолбор сургууль |
Y/30 –YI/01 |
Г Цагаанцоож |
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
___ оны ___сарын __-ний өдрийн___ -р
захирамжийн гуравдугаар хавсрал
“Улаанбаатар марафон-2016”
Олон улсын гүйлтийн цом аялах
хугацаанд хийх ажлын чиглэл
Нэг. Зорилго
Дүүрэгт нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл сонирхолыг нэмэгдүүлэх, биеийн тамир, спортын арга хэмжээнд оролцох боломжийг өргөжүүлэх, “Найрсаг Улаанбаатар-2015” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, марафон гүйлтийн спортыг сурталчилах
Хоёр: Зохион байгуулах газар, хамтран ажиллах байгууллага
Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хороо
Гурав: Цом аялах хугацаа
2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал цомыг аялуулна.
Дөрөв: Цом аялах хугацаанд хийх ажлын чиглэл
1. Байгууллага хамт олондоо “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр, “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийн зааврыг танилцуулах, сурталчилах
2. Биеийн тамир, чийрэгжилтийн танхимыг байгуулах, үйл ажиллагааг нь тогмолжуулах
3. Байгууллага хамт олноороо гүйх хөдөлгөөнийг өрнүүлэх, байгууллагаасаа дүүргээ төлөөлөн марафон гүйлтэд оролцох хүний нэрсийг тодруулан анкет бөглөж Биеийн тамир, спорт хороонд хүргүүлэх
4. Өөрийн байгууллагын бренд спортын төрөлтэй болох /бүх ажилчид хамтран хичээллэдэг байх
Тав. Тайлан ирүүлэх
Цом аялах хугацаанд зохион байгуулсан ажлын тайланг фото зурагжуулан, баталгаажуулж цаасаар болон файлаар Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст хүргүүлнэ.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
