Ажлын хэсэг байгуулах тухай
2016 оны 04 сарын 18 өдөр Дугаар А / 170
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дэх заалтыг үндэслэнЗАХИРАМЖЛАХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийнЗасаг даргын Тамгын газар, Номтын ам ХХК-ний хооронд байгуулсан “Албан хаагчдын орон сууц барих” гэрээний биелэлт, үр дүнд хяналт тавьж, талуудын хүлээсэн үүргийн биелэлтийн талаар дүгнэлт гаргах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Үүнд:
Ажлын хэсгийн ахлагч:
Ш.Хажидмаа Дүүргийн Засаг даргын орлогч
Нарийн бичгийн дарга:
Т.Сүхбаатар Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга
Гишүүд:
О.Бат-Ирээдүй Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга /зөвшилцсөнөөр/
Б.Мөнхбаяр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны ажилтан /зөвшилцсөнөөр/
Х.Орхонтуул Дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер
Н.Амаржаргал Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
Т.Алтанцэцэг Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
Б.Ариунаа Дүүргийн Дотоод аудитын албаны ахлах аудитор
Х.Бат-Аюуш 19 дүгээр хорооны Засаг дарга
2. Барилгын ажлын явцад хяналт шалгалт хийж дүгнэлт гарган цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийхийг Ажлын хэсэг /Ш.Хажидмаа/-т үүрэг болгосугай.
ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
