Газар эзэмших эрх олгох тухай

6

Газар эзэмших эрх олгох тухай

2016  оны 04 сарын 18 өдөр                                 Дугаар А / 171

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Тус дүүргийн 22 дугаар хороо Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн баруун талд сургалтын төвийн зориулалтаар 27751 м2 газрыг Цагдаагийн ерөнхий газар сургалтын төвд эзэмшүүлэх эрх олгосугай.

2. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Өмч газрын харилцааны алба /Г.Баярсайхан/-д үүрэг болгосугай.

  

 

ДАРГА                                            М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.