Газар эзэмшүүлэх эрх олгох тухай
2016 оны 04 сарын 18 өдөр Дугаар А / 172
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Тус дүүргийн иргэдэд түргэн шуурхай аюулгүй байдлын хангасан нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр зүүн, баруун салааны уулзварын баруун хойд хэсэгт нийтийн тээврийн такси зогсоолын үйл ажиллагаа явуулах зорилгоор 0.05 га газрыг 5 жилийн хугацаатай Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэх эрхийг олгосугай.
2. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, эзэмшүүлэх эрх олгогдсон газрын кадастрынзургийггазрын мэдээллийннэгдсэн санд байршуулж гэрээ байгууланажиллахыг Өмч, газрын харилцааны алба /Г.Баярсайхан/-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
