Үнэлгээний хороо байгуулах тухай
2016 оны 04 сарын 18 өдөр Дугаар А / 173
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 заалт, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг,2015 оны дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10/3, 2016 оны дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх ажлын худалдан авах ажиллагааг батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, гэрэлтүүлгийн ажлын жагсаалтыг хоёрдугаар, тохижилт, бүтээн байгуулалтын ажлын жагсаалтыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Т.Сүхбаатар/-д, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т, Хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын Газар /Ш.Бат-Өлзий/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Г.Отгонбаяр/-т тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
___ оны ___сарын __-ний өдрийн___ -р
захирамжийн нэгдүгээр хавсралт
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН
Үнэлгээний хорооны дарга: Т.Сүхбаатар
Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга
Гишүүд: Б.Лхагвабаатар
Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн үндэсний болон дэд хөтөлбөр, орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн
Д.Жаргалмандах
Худалдан авах ажиллагааны албаны барилгын инженер
Ж.Саранбадам
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн
Нарийн бичгийн дарга:С.Содгэрэл
Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
___ оны ___сарын __-ний өдрийн___ -р
захирамжийн хоёрдугаар хавсралт
|
|
ГЭРЭЛТҮҮЛГИЙН АЖЛЫН ЖАГСААЛТ
|
||
|
д/д |
Төсөл арга хэмжээний нэр |
Хүчин чадал, байршил, хэмжээ |
Батлагдсан төсөв /Сая.төгрөг/ |
|
1
|
Гэрэлтүүлэг |
7-р хороо,нийтийн эзэмшлийн зам талбай |
45.0 |
|
2 |
Гэрэлтүүлэг |
10-р хороо,нийтийн эзэмшлийн зам талбай |
69.5 |
|
3 |
Гэрэлтүүлэг |
23-р хороо,нийтийн эзэмшлийн зам талбай |
94.8 |
|
4 |
Гэрэлтүүлэг |
25-р хороо,нийтийн эзэмшлийн зам талбай |
89.5 |
|
|
Нийт |
|
298.8 |
|
|
|||
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
___ оны ___сарын __-ний өдрийн___ -р
захирамжийн гуравдугаар хавсралт
|
|
ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ЖАГСААЛТ |
||
|
д/д |
Төсөл арга хэмжээний нэр |
Хүчин чадал, байршил, хэмжээ |
Батлагдсан төсөв /Сая.төгрөг/ |
|
1
|
Усан сан |
7-р хороо,Монлааны 10-р гудамж |
43.0 |
|
2 |
Усан сан
|
31-р хороо, Дунд наран 18-р гудамж |
43.0 |
|
3 |
Тоглоомын талбай байгуулах |
14-р хороо, 14-р байрны хойд талд |
39.7 |
|
4 |
Тоглоомын талбай засварлах |
17-р хороо, 28, 29, 30, 31-р байрны дунд
|
36.3 |
|
5 |
Тоглоомын талбай байгуулах |
18-р хороо, 16-р байрны хойд талд
|
62.1 |
|
6 |
Байрууд дундын өмчлөлийн шугам хоолойг солих |
20-р хороо, Нефтийн 1, 2, 3-р 27 дугаар байрууд, 1, 2, 3,-р 30 дугаар байрууд |
49.7 |
|
7 |
Авто зогсоол байгуулах |
15-р хороо, 23-р байрны хойд талд
|
40.7 |
|
8 |
Шороон зам засварлаж сайжруулах |
32-р хороо |
24.0 |
|
|
Нийт |
|
338.5 |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
