Үнэлгээний хороо байгуулах тухай
2016 оны 04 сарын 18 өдөр Дугаар А / 174
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 заалт, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг, 2015 оны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10/3 дугаар тогтоол, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны А/02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх хороодод гэрэлтүүлэг тавих, явган хүний гүүр барих, хорооны фасад засварын ажлын худалдан авах ажиллагааг батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, хороодын нийтийн эзэмшлийн талбайд гэрэлтүүлэг тавих ажлын жагсаалтыг хоёрдугаар, хорооны фасад засвар, явган хүний гүүр барих ажлын жагсаалтыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /М.Ууганбаатар/-д, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т, Хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын Газар /Ш.Бат-Өлзий/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Г.Отгонбаяр/-т тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
___ оны ___сарын __-ний өдрийн___ -р
захирамжийн нэгдүгээр хавсралт
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН
Үнэлгээний хорооны дарга: М.Ууганбаатар
Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга
Гишүүд: Б.Лхагвабаатар
Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн үндэсний болон дэд хөтөлбөр, орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн
С.Санжаажамц
Худалдан авах ажиллагааны албаны цахилгааны инженер
Д.Хишигбаатар
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилогдсон иргэн
Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунцэцэг
Худалдан авах ажиллагааны албаны худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
___ оны ___сарын __-ний өдрийн___ -р
захирамжийн хоёрдугаар хавсралт
|
|
ХОРООДЫН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД ТАВИГДАХ ГЭРЭЛТҮҮЛГИЙН АЖЛЫН ЖАГСААЛТ
|
||
|
д/д |
Төсөл арга хэмжээний нэр |
Хүчин чадал, байршил, хэмжээ |
Батлагдсан төсөв /сая.төгрөг/ |
|
1
|
Гэрэлтүүлэг |
5-р хороо, нийтийн эзэмшлийн зам талбай |
59,5 |
|
2 |
Гэрэлтүүлэг |
12-р хороо, нийтийн эзэмшлийн зам талбай |
37,7 |
|
3 |
Гэрэлтүүлэг |
11-р хороо, нийтийн эзэмшлийн зам талбай |
71,3 |
|
4 |
Гэрэлтүүлэг |
4-р хороо, нийтийн эзэмшлийн зам талбай |
37,5 |
|
5 |
Гэрэлтүүлэг |
6-р хороо, нийтийн эзэмшлийн зам талбай |
40,0 |
|
6 |
Гэрэлтүүлэг |
8-р хороо, нийтийн эзэмшлийн зам талбай |
65,6 |
|
7 |
Гэрэлтүүлэг |
19-р хороо, нийтийн эзэмшлийн зам талбай |
66,7 |
|
8 |
Гэрэлтүүлэг |
21-р хороо, нийтийн эзэмшлийн зам талбай |
47,1 |
|
9 |
Гэрэлтүүлэг |
27-р хороо, нийтийн эзэмшлийн зам талбай |
42,7 |
|
10 |
Гэрэлтүүлэг |
28-р хороо, нийтийн эзэмшлийн зам талбай |
38,0 |
|
11 |
Гэрэлтүүлэг |
30-р хороо, нийтийн эзэмшлийн зам талбай |
46,1 |
|
12 |
Гэрэлтүүлэг |
1-р хороо, нийтийн эзэмшлийн зам талбай |
90,0 |
|
13 |
Гэрэлтүүлэг |
2-р хороо, нийтийн эзэмшлийн зам талбай |
89,4 |
|
14 |
Гэрэлтүүлэг |
24-р хороо, нийтийн эзэмшлийн зам талбай |
91,0 |
|
15 |
Гэрэлтүүлэг |
26-р хороо, нийтийн эзэмшлийн зам талбай |
88,0 |
|
|
|
|
|
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
___ оны ___сарын __-ний өдрийн___ -р
захирамжийн гуравдугаар хавсралт
|
|
ХОРООНЫ ФАСАД ЗАСВАР, ЯВГАН ХҮНИЙ ГҮҮР БАРИХ АЖЛЫН ЖАГСААЛТ
|
||
|
д/д |
Төсөл арга хэмжээний нэр |
Хүчин чадал, байршил, хэмжээ |
Батлагдсан төсөв /сая.төгрөг/ |
|
1
|
Хорооны фасад засвар |
7-р хороо, хорооны байр |
30,0 |
|
2 |
Явган хүний гүүр барих |
29-р хороо, Москва хорооллын зүүн талын далан |
35,0 |
|
3 |
Явган хүний гүүр барих |
29-р хороо, Драгон төвийн арын хороолол дотор |
15,9 |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
