Барилгын захиалагчийн хяналтын инженерийг чөлөөлж, томилох тухай
2016 оны 04 сарын 18 өдөр Дугаар А / 175
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт Номтын ам ХХК-ны барьж байгаа дүүргийн төрийн албан хаагчдын 16 давхар, үйлчилгээтэй 225 айлын орон сууцны барилгын захиалагчийн хяналтын инженер Сүрьяагийн Цэцгээг 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөр чөлөөлж мөн өдрөөс Захиалагчийн албаны ерөнхий инженер Хаваагийн Орхонтуулыг захиалагчийн хяналтын инженерээр томилон ажиллуулсугай.
2. Барилгын хуулийн дагуу барилгын ажлын явц, чанарт хяналт тавих, барилгын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах, захиалагчийн хяналтыг гүйцэтгэхийг /Х.Орхонтуул/-д үүрэг болгосугай.
3. Хаваагийн Орхонтуултай захиалагчийн хяналтыг гүйцэтгэх гэрээг хууль, дүрэмд нийцүүлэн байгуулахыг Дэдбүтэц тохижилтын хэлтсийн дарга /Т.Сүхбаатар/-т даалгасугай.
ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
