Үнэлгээний хороо байгуулах тухай

2

Үнэлгээний хороо байгуулах тухай

2016  оны 04 сарын 21 өдөр                                 Дугаар А / 177

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 заалт, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 47.6 дэх хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10/3 дугаар тогтоол, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны А/02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжих хороодод бараа худалдаж авах ажлын худалдан авах ажиллагааг батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /М.Ууганбаатар/-д, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т,  Хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын Газар /Ш.Бат-Өлзий/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Г.Отгонбаяр/-т тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                       М.ЧИНБОЛД 

 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___сарын __-ний өдрийн___ -р

захирамжийн нэгдүгээр хавсралт

 ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН 

Үнэлгээний хорооны дарга:                     М.Ууганбаатар

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга

Гишүүд:                                                         Ц.Чулуунцэцэг 

Худалдан авах ажиллагааны албаны худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Б.Лхагвабаатар

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн

Д.Хишигбаатар

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилогдсон иргэн

Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга:            

                                                       А.Айнур

Худалдан авах ажиллагааны албаны худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___сарын __-ний өдрийн___ -р

захирамжийн хоёрдугаар  хавсралт

 БАРААНЫ ЖАГСААЛТ 

 

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил, хэмжээ

Хугацаа

Батлагдсан төсөв /мянга, төгрөг/

1

Чийрэгжүүлэлтийн танхимын тохижилт/1-р хороо, хорооны байр/

2016 он

12500,0

2

Шарлагын аппарат худалдан авах/4-р хороо, Өрхийн эрүүл мэндийн төв/

2016 он

7.0000

3

Чийрэгжүүлэлтийн төхөөрөмж худалдан авах/19-р хороо, хорооны байр

2016 он

6.300,0

4

Иргэний танхимын тохижилт/4-р хороо, хорооны байр/

2016 он

10.600,0

 

5

Иргэний танхимын тохижилт/6-р хороо, хорооны байр/

2016 он

13200,0

6

Иргэний танхимын тохижилт/26-р хороо, хорооны байр/

2016 он

14.000,0

7

Иргэний танхимын тохижилт/28-р хороо, хорооны байр/

2016 он

12300,0

8

Хорооны тохижилт /26-р хороо, хорооны байр

2016 он

16800,0

9

Тоглоомын талбайд тоглоом худалдан авах/16-р хороо, 28, 29, 30, 31-р байрны дунд/

2016 он

20000,0

10

Камержуулалт /13-р хороо, 8, 9, 10, 11-р байрны дунд/

2016 он

38700,0

 

Нийт

 

151400,0






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.