2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай

1

2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай

2016  оны 04 сарын 21 өдөр                                 Дугаар А / 178  

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахьхэсэг, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухайхуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг,Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2016 оныА/263 дугаар захирамжийг тус тус үндэслэнЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Дүүргийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажлыг 2016 оны 05 дугаар сарын 01-нээс 03-ны өдрүүдэд, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах,гэрээт цэргийн  албанд элсүүлэх ажлыг 2016 оны  05 дугаар сарын 06-наас 08ы өдрүүдэдСонгинохайрхан дүүргийн ирээдүй цогцолбор сургуулийн 3 дугаар бага сургууль /83 дугаар сургууль/ дээр зохион байгуулж явуулсугай.

 

            2. Цэргийн жинхэнэ албаны татлагыг зохион байгуулж ажиллах “Цэрэг татлагын товчоо”-г дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.Үүнд:

 

Дарга :             Ш.Бат-Өлзий                     Засаг даргын Тамгын газрын дарга

 

Орлогч дарга:А.Баттулга                          Цэргийн штабын дарга,  хурандаа

 

Гишүүд:           А.Пүрэвсүрэн                    Захиргаа, хуулийн хэлтсийн дарга

 

   Ш.Цогбаатар                     Цагдаагийн I хэлтсийн дарга,

цагдаагийн хурандаа

 

Т.Оюунбаатар                   Цагдаагийн II хэлтсийн дарга, цагдаагийн  хурандаа

 

Г.Эрхэмбаяр                     Цагдаагийн III хэлтсийн дарга,цагдаагийн  хурандаа

 

Д.Сүнжидмаа                   Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч

 

                                    С.Жавхлантбаатар            Замын цагдаагийн тасгийн дарга,

цагдаагийн дэд хурандаа

 

                                  Б.Баярмагнай                       Хөдөлмөрийн хэлтсийн дарга

 

   Д.Баасансүрэн                 Нийгмийн даатгалын хэлтсийн дарга

 

                                  Л.Эрхэмбаяр          Статистик, бүртгэлийн хэлтсийн дарга

 

   З.Батцэцэг Дүүргийн “Албан бус-Насан туршийн

боловсролын төв”-ийн захирал

 

Нарийн бичгийн дарга:

              Б.Нямгэрэл                        Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа

           

3. Дүүргийн цэрэг татлагын товчоо /Ш.Бат-Өлзий/-нд даалгах нь:

            а/  Цэргийн жинхэнэ албаны татлагаар ажиллах бүрэлдэхүүнийг тушаалаар томилгоожуулж, цэрэг татлагын товчооны гишүүд, ажиллах бүрэлдэхүүн, хорооны Засаг дарга нарын ажил үүргийн хуваарийг тогтоон,цэрэг татлага, халалтын ажилтай холбогдолтой хууль эрх зүйн баримт бичгүүдийг сурталчлан, тухайн ажлыг гүйцэтгэх онцлогийнталаар семинар зааварчилгаа өгч, цэргийн жинхэнэ албаны татлагыг хуулийн дагуу зохион байгуулж, бэлтгэл ажлын явц болон гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах;

           

б/ “Цэргийн албанд иргэнийг сонгон шалгаруулах журам”, Гэрээт цэргийн албанд орохыг хүссэн иргэдээс авах шалгалтын заавар”-ын дагуу гэрээт цэргийн албанд элсүүлэх, Батлан хамгаалах, Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 115/58/103 дугаар тушаалаар батлагдсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчдын эрүүл мэндэд дүгнэлт гаргахад баримтлах журам”-ыг үндэслэн иргэдийг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн авч, нийслэлийн Засаг даргаас өгөгдсөн даалгаврыг бүрэн биелүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх;

 

в/ Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2014 оны А/50дугаар тушаалаар баталсан “Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах ангид иргэнийг хугацаат цэргийн албан хаагчаар сонгон авах журам” болон Зэвсэгт хүчний жанжин штабын 2015 оны 4/2931 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх;

 

г/Цэрэг халалт, татлагатай холбогдон байгууллага, иргэдээс гаргасан санал, гомдол, маргаантай асуудлыг хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэж, холбогдох буруутай албан тушаалтантай хариуцлага тооцон ажиллах;

           

4. Хорооны Засаг дарга нарт даалгах нь:

а/ Засгийн газрын 2008 оны 49, 194 дүгээр тогтоолоор батлагдсан “Цэргийн албыг дүйцүүлэн хаах журам”, “Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах журам”-ын талаар сурталчилгааны ажлыг явуулж, иргэдийг элсүүлэх;

           

б/ Ээлжит цэрэг татлагыг эрхлэн явуулах ажлын хэсгийг хорооны зохион байгуулагчаар ахлуулан байгуулж, стандартын шаардлага хангасан маягтаар албан хэргийг хөтөлж, ажил үүргийн хуваарь, бэлтгэл ажлын төлөвлөгөөг боловсруулан хорооны ажилтнууд, хэсгийн ахлагч нарын гүйцэтгэх ажил үүргийг тодотгон зааварчилгаа өгч бэлтгэл ажлыг хангах, цэрэгт татагдагчдыг татлагад бүрэн хамруулах талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах;

           

в/ Цэргийн жинхэнэ албанд зарлан дуудах хуудас аваад тогтоосон хугацаанд заасан байранд ирээгүй цэргийн үүрэгтнийг эрэн сурвалжилж татлаганд бүрэн хамруулах;

           

г/ Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусгаж, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнүүдийг ажлын байраар хангах, төрөл бүрийн сургалтанд хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

           

5. Цэрэг татлага, халалтын ажилд шаардагдах зардал 7.830.812 /долоон сая найман зуун гучин мянга найман зуун арван хоёр зуун/ төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Тамгын газрын даргаШ.Бат-Өлзийд зөвшөөрсүгэй.

6. Цэрэг татлагын ажилд шаардагдах төсвийг нэгдүгээр хавсралтаар,цэргийн албанд татагдагчдын нэрийн жагсаалтыг  хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

7. Цэрэг татлагын байрны харуул хамгаалалтыг чангатган, томилгоот бүрэлдэхүүнийг үүрэг гүйцэтгэх нөхцөл боломжоор хангаж, 05 дугаар сарын 06-ны өдрийн  хичээлийг зохицуулж ажиллахыг “Ирээдүй цогцолбор” 3 дугаар бага сургууль /Ж.Мөнхбаяр/-д үүрэг болгосугай.

           

8. Цэрэгт татагдагчдад эрүүл мэндийн үзлэг явуулах нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг сонгон холбогдох зааварчилгааг өгч,шаардлагатай эм, эмнэлгийн багаж төхөөрөмж, мэргэжлийн удирдлагаар ханган байнгын хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв /н.Сүнжидмаа/-д даалгасугай.

 

            9. Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусгаж, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнүүдийг ажлын байраар хангах, төрөл бүрийн сургалтанд хамруулах арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөрийн хэлтэс /Б.Баярмагнай/-т даалгасугай.

 

10. Цэргийн жинхэнэ албанд татагдсан цэргийн үүрэгтнүүдийн иргэний бичиг баримт бүрдүүлэх, 2016 оны сонгуулийн жилтэй холбогдуулан цахим үнэмлэхийг сунгах, нөхөн олгох, үнэмлэхжүүлэх ажлыг зохион байгуулахыг Статистик, бүртгэлийн хэлтэс /Л.Эрхэмбаяр/-т даалгасугай

 

11. Цэрэг татлагын байрыг 2016 оны 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд цагдаагийн хамгаалалтанд авч, цэрэг халалт, татлагын үед нийгмийн хэв журам сахиулах, хэрэг зөрчлөөс урьдчилансэргийлэх, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлж,цэргийн жинхэнэ албанд татах зарлан дуудах хуудас аваад тогтоосон хугацаанд заасан байранд ирээгүй цэргийн үүрэгтнийг  татлаганд бүрэн хамруулах, хуулийн дагуу арга хэмжээ авах ажлыг зохион байгуулахыг Цагдаагийн I хэлтэс /Ш.Цогбаатар/, Цагдаагийн II хэлтэс /Т.Оюунбаатар/, Цагдаагийн III хэлтэс /Г.Эрхэмбаяр/, Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т тус тус даалгасугай.

 

            12. Цэрэгт татагдагчдыг тээвэрлэх автомашины техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийж, жолооч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Замын цагдаагийн тасаг /С.Жавхлантбаатар/-т даалгасугай.

 

            13. Албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлагыг бүрэн хангасан маягтаар албан хэргийг хөтлөж, цэрэг татлага явуулсан тухай дүн мэдээг татлага дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор Нийслэлийн цэрэг татлагын товчоонд хүргүүлэхийгЦэргийн штаб /А.Баттулга/-т үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                      М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.