Сургалт зохион байгуулах тухай

1

2015.08.19                                                А/341

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 а/, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.4, 16.5.5, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 4/3 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хөгжлийг дэмжих зорилгоор “Багшийн манлайлал” сургалтыг 2015 оны 08 дугаар сарын 19-26-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

            2.Сургалт зохион байгуулахад шаардагдах төсвийг нэгдүгээр хавсралтаар, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

            3.Сургалтад шаардагдах 8.706.000 /найман сая долоон зуун зургаан мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөцийн сангаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын дарга /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.

            4.Сургалт зохион байгуулж, хэрэгжилтийг тайлагнаж ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга /М.Баяраа/-д даалгасугай

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

    2015 оны.........сарын.............-ны..өдрийн                  

          .........захирамжийн нэгдүгээр хавсралт

“Багшийн манлайлал” сэдэвт сургалтын төсөв

Төсвийнзориулалт

Тоо ширхэг

Нэг бүрийн үнэ

Нийт үнэ

1

Унааны зардал /2 талдаа, 3 ээлжийн 108 багш/

3

400000

1.200.000

2

Өглөө, өдөр, оройн хоол /2 өдөр, 3 ээлжийн 108 багш/

108

32000

3.456.000

3

Байр /2 өдөр/

108

25000

2.700.000

4

Ажилчдын цалингийн зардал / Сургагч багш-2 Бүжгийн багш-1 Дууны багш-1 Тогооч-2 Үйлчлэгч-1 Туслах ажилтан-1/

3

450.000

1.350.000

 

Нийт дүн

8.706.000

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

    2015 оны.........сарын.............-ны..өдрийн                  

          ........захирамжийн хоёрдугаар хавсралт

 

СХД-ийн багш нарт явуулах “Багшийн манлайлал”

2 өдрийн сургалтын хөтөлбөрийн агуулга

Сургалтын сэдэв

Сургалт явагдах үйл ажиллагааны чиглэл

Арга зүй

Хэрэглэгдэхүүн

Хугацаа

1

ЕБС, цэцэрлэгийн багш нарыг зайлшгүй шаардагдах имидж, ёс зүйн харилцааны өндөр түвшинд хүргэх 21-р зуунд ажиллаж амьдрах чадвартай, шинэ зууны чадварлаг дүр төрхтэй багшийн төлөвшүүлэх

-Багш, боловсролын байгууллагын ажилтны гадаад болон дотоод имидж, харилцаа, ёс зүйн талаар мэдлэг бүтээлгэх, ойлголт өгөх

-Гадаад болон дотоод имидж, ёс зүй, харилцааны уялдаа холбооны талаар мэдэгдэхүүн олгох

-Ажил хэргийн тоглоом тоглох

-Туршлагаас суралцах

Ажил хэргийн тоглоом, лекцийн арга, асуудал дэвшүүлж шийдвэрлэх арга, бие даах ажил

LCD проектор, дадлага ажлын цаас, самбарын үзэг

14.00-15.00

2

ЕБС, цэцэрлэгийн багш нарыг зайлшгүй шаардагдах имидж, ёс зүйн харилцааны өндөр түвшинд хүргэх, багшийн мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүэх

-Багшийн хандлага хэрхэн өөрчлөгдөх ёстойг илэрхийлж сургах

-Эерэг сэтгэлгээг төлөвшүүлэх тохиолдол (case) дээр ажиллах

Ажил хэргийн тоглоом, лекцийн арга, асуудал дэвшүүлж шийдвэрлэх арга, бие даах ажил

LCD проектор, дадлага ажлын цаас, самбарын үзэг

10.00-12.00

 “Боловсролын шинэчлэл-Багшийн манлайлал”

2 өдрийн хөтөлбөр

1 дэх өдрийн хөтөлбөр

 

1. Хүлээж авах, байрлуулах                    11:30-12:40   /Өглөөний цай/

2. Танилцуулах үйл ажиллагаа               12:40-13:00

3. Үдийн хоол                                              13:00-13:40

4. Сургалт                                                     14:00-15:00

5. Чөлөөт цаг                                               15:10-17:30

6. Оройн хоол                                  17:30-18:30

7. Танилцах үдэшлэг                                  19:40-22:00

8. Амралтын цаг                                          22:00-с хойш

 

2 дахь өдрийн хөтөлбөр

 

1. Өглөөний дасгал                        08:00-08:20

2. Өглөөний цай                             09:00-09:40

3. Сургалт                                                     10:00-12:00

4. Үдийн хоол                                              13:00-14:00

5. Спортын тэмцээн                                   14:00-15:40

6. Дууны тэмцээн                                        15:40-17:30

7. Оройн хоол                                              18:00-19:00

8. Диско бүжиг                                             20:00-22:00 /Үдэлтийн арга хэмжээ/






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.