Хангарди-2016 уралдаан зохион байгуулах тухай

2

Хангарди-2016 уралдаан зохион байгуулах тухай 

 2016  оны 04 сарын 25 өдөр                                 Дугаар А / 182

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, хөдөлмөрийн сайдын  2016 оны А/38 дугаар тушаалыг  тус тус ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн морин спорт уяачдын холбооны 2016 оны 14/2016 дугаар албан хүсэлтийн дагуу нийслэлийн хурд “Хангарди-2016” хурдан морьдын уралдааныг тус дүүргийн 21 дүгээр хороо хүй долоон худагт 2016 оны 05 дугаар  сарын 07-ны өдөр зохион байгуулсугай.

2. Хүй долоон худагт байгууллагын хариуцсан үндсэн  чиг үүргийн хүрээнд ажиллах төрийн байгууллагуудыг хавсралтаар баталсугай.

3. Баяр наадмын өдрөөр  ажиллах бие бүрэлдэхүүний судалгааг нэгтгэн Нийслэлийн  морин спорт уяачдын холбоонд хүргүүлж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Ш.Бат-Өлзий/-т үүрэг болгосугай.

 

 

ОРЛОГЧ                Ш.ХАЖИДМАА

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___сарын __-ний өдрийн

_____-р захирамжийн хавсралт

 

Хангарди-2016 хурдан морины уралдааны өдрөөр хүй 7 худагт ажиллах төрийн байгууллагууд 

1.Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв

3. Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ

4. Онцгой байдлын хэлтэс

5. Хүүхэд гэр бүл хөгжлийн төв

6. Мэрэгжилийн хяналтын хэлтэс

7. Замын цагдаагийн тасаг

8. ЗДТГ-ын Худалдаа үйлчилгээний хэлтэс

9. 21 дүгээр хорооны Засаг дарга

10. Буян хөхий мал эмнэлэгийн алба  






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.